Миний ертөнц

Ардчилал

16:12 , 2009-10-30 .. Бичигдсэн: Улс төр .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Ардчиллын хэлбэрүүд
Ардчиллын нөхцөлд эрх мэдэлийг хэрэгжүүлэх эрхийг иргэд төр засагт олгоно. Иргэд төр, засгийг чөлөөт сонгуулийн үндсэн дээр байгуулдаг.
Тийнхүү ард түмний сонгуулиар байгуулагдсан төр, засаг нь олон түмнийг төрийг удирдах үйл хэрэгт эрх тэгш оролцох бололцоог хангадаг.


Ардчилал нь эрх мэдлийг хэрэгжүүлэх үйл явч бөгөөд энэ үүднээс ардчиллын 2 үндсэн хэлбэр гарч ирдэг.
Үүнд:
1. Шууд ардчилал
2. Шууд бус буюу төлөөлийн ардчилал

Ардчилал нь иргэд улс төрийн шийдвэрт оролцдог олонхийн засаглалд тулгуурласан удирдлагын хэлбэр учир шийдвэр бүх иргэнд шууд хүрч байвал түүнийг шууд ардчилал гэнэ.
Жишээ нь, тухай үйлдвэрчний эвлэлийн байгууллагын үйл ажиллагаа ардчилсан замаар явагдаж, бүх гишүүний нийтийн цуглаан дээр цуглан удирдагчаа сонгож, олонхийн саналаар шийдвэр гаргана.
Өөр жишээ, хотод 1 сая хүн, эсвэл улс оронд 50 сая хүн амьдарч байвал бүгдийг нь нэг танхимд цуглуулах боломжгүйгээс өөрийн төлөөлөгчийг улс төрийн шийдвэр гаргахад оролцуулахаар сонгодог. Үүнийг төлөөлийн ардчилал гэнэ. Төлөөлийн ардчилал нь үндсэн хуультай нийцэж, засаглал бүрэн эрхийнхээ хүрээнд бүх иргэний үндсэн эрхийг баталгаажуулна. Үүнийг бас үндсэн хуульт ардчилал гэнэ. Ийм нийгэмд төр засгийг олонхи барьж, цөөнхийн эрхийг нь хуулиар хамгаална.
Ардчилсан нийгэм нь нийгмийн бүх институтэд нэгэн адил хамааралтай төдийгүй эрх баригчид ч хамааралтай.
Ардчилсан нийгэмд улс төрийн эрх баригч нь нийгмийн олон институтын нэг нь болох ба бусад байгууллагуудтай зэрэгцэн оршдог. Тэр нь хязгааргүй засаглахгүй, бүрэн эрх нь гагцхүү хуулиар баталгааждаг.
Ардчилсан нийгэмд хувь хүний эрх, эрх чөлөө хууль хэрэгжих болон хүмүүсийн хамтын амьдралын тулгуур болдог.

Ардчиллын онолууд
Ардчиллын мөн чанар, үнэ цэний тухай 3 онол байдаг. Үүнд:

1. Сонгодог ардчиллын онол
2. Элит ардчиллын онол
3. Олон ургальч ардчиллын онол

1. Үүний гол утга санаа нь хувь хүн нийгмийн олон талт амьдрал, ялангуяа улс төрийн амьдралд өргөн оролцох бололцоотой бөгөөд энэ нь хувь хүний хөгжих өөрийгөө боловсруулах гол арга гэж үздэг. Хүн өөрийгөө хөтлөн жолоодох, оюун ухаанаа хөгжүүлэх, өөртөө итгэл үнэмшилтэй байх нь өөрийн үүрэг, хариуцлагаа ухамсарлан хэрэгжүүлэх чухал нөхцөл болно. Ийм болохоор ард түмний энэхүү оролцооны үндсэн дээр байгуулагдсан төр, засаг ард түмнийхээ өмнө бүрэн хариуцалга хүлээх ёстой хэмээн үзэх нь сонгодог ардчиллын онолын үзэл санааны амин үндэс юм.

2. Энэ онолыг баримтлагчид орчин үеийн нийгэмд сонгодог ардчиллын үзэл санаа бодитой хэрэгжих бололцоо бага. Яагаад гэвэл, нийгэм олон янзын сонирхол бүхий бүлэг давхраанаас бүрдэх тул нийгмийг идэвхигүй, “дундаж” олонхи биш, бусдаас онцгой шинжээрээ тодорч ялгарсан цөөнх захиран гэж үздэг. Элит нь өндөр боловсролтой, нийгмийн дээд зэрэг дэвд хамаарах бүлэг хүмүүс бөгөөд доод давхрааны хүмүүс элитийн зиндаанд авьяас чадвараараа багтан орж болохыг зөвшөөрдөг.

Элит ардчиллын онолынхон нийгмийн системийн үндсэн хэм хэмжээг тогтвортой байлгах, нийгмийн хэрэгцээ, эрх ашигт тухайлбал, хувийн өмчийн халдашгүй байдал, төрийн засаглалын хязгаарлагдмал шинж, хувь хүний эрх чөлөө, олон түмний чинээлэг аж байдал зэрэг суурь үнэт зүйлсийг эрхэмлэж, эдгээрийг нийгэмд хэрэгжүүлэхэд элит цөөнхийн засаглал шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх жамтай гэдэг. Ийм болохоор ард түмнээс элитэд үзүүлэх нөлөөллөөс, элитээс тэдэнд үзүүлэх нь хүчтэй бөгөөд нийгмийн удирдлага нь гол төлөв дээрээс доош чигэлсэн үйл ажиллагаагаар хэрэгжинэ гэдэг.
 

Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 23 -р хуудас Нийт хуудасны тоо: 48 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

http://niceblog_tseegii@blogmn.net
http://P_khuvizaya
http://shureeblogmn.net
http://zaya_g
http://munkhdavaa93.gogo.mn
http://samdan_93blogmn.net
http://physic_93
olloo.mn
YouTube

Ангилалууд

Шүлэг
Түүх
Улс төр
Нийгэм
Эдийн засаг
Миний хайртай шавь нар 2009
Чөлөөт цаг
Миний зурагнууд
Бичлэг

Сүүлийн бичлэгүүд

Эссе үнэлэх шалгуур
(гарчиггүй)
(гарчиггүй)
(гарчиггүй)
дуу
martin luter king
Дэлхийн 2-р дайн
Дэлхийн 2-р дайн
Яагаад их хэмжээний мөнгөний илүүдэл гардаг бэ
Сонгодоог эдийн засгийн ухаан
Дотоодын нийт бүтээгдэхүүн
Дэвид Рикардо
Монголын эзэнт гүрэн
Зүүн гарын Монгол
17-18 зууны Монгол орон

Найзууд

physic_93 geography93 Болио93




:-)
 
xaax