Миний ертөнц

Яагаад их хэмжээний мөнгөний илүүдэл гардаг бэ

16:56 , 2009-10-30 .. Бичигдсэн: Эдийн засаг .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Яагаад их хэмжээний мөнгөний илvvдэл гардаг вэ?

И-мэйл Хэвлэх

Инфляц нь монетаризмийн vзэгдэл хэдий ч энэ нь дөнгөж асуудлын эхлэл юм. Yvгээр vндсэн шалтгааныг олохоос гадна шаардлагатай эмчилгээг олох зvг чигийг гаргаж буйгаараа чухал ач холбогдолтой юм. Гэвч энэ нь дээр дурьдсанчилан асуудлын дөнгөж эхлэл юм учир нь яагаад их хэмжээний мөнгөний илvvдэл гардаг вэ гэсэн асуулт байсаар байна.
Эрт дээр vеийн тамхи болон алт мөнгө гэх мэт бараа эдлэлэн мөнгөтэй адилаар орчин vеййн цаасан мөнгөний хувьд ч илvvдэл мөнгөний хэмжээ vvнээс vvдээд инфляц нь засгийн газрийн vйл ажиллагаанаас vvдэлтэй юм.

АНУ-д сvvлийн 15 жил болон бусад vе дэхь мөнгөний хэмжээний өсөлт нь дараахь гурван шалтгаанаас vvдэлтэй: нэгдvгээрт Засгийн газрын хэрэглэгээний өсөлт, засгийн газрийн бvрэн ажил эрхлэлтийн бодлого, Төв банкны алдаатай бодлого зэрэг болно.
Засгийн газрийн хэрэглэгээний өсөлт нь хэрвээ татвар болон олон нийтээс зээлэх замаар санхvvжигдэж байгаа бол инфляц гарах vндэсгvй юм. Энэ тохиолдолд засгийн газарт илvv хэмжээний, ард тvмэнд бага хэмжээний баялаг ноогдох болно. Өндөр хэмжээний засгийн газрын хэрэглэгээ хувийн хэрэглэгээ болон хөрөнгө оруулалтыг хязгаарладаг. Мөн засгийн газрын их хэмжээний зардлийг татвар болон олон нийтээс зээлдэх замаар санхvvжvvлэх нь улс төрийн хувьд тийм ч хvсэмжтэй зvйл биш юм. Бид бараг бvгдээрээ засгийн газрын их хэмжээний vрлэгт (цалин, тэтгэмж, нийгмийн халамж г.м.) дуртай ч их хэмжээний татварт бvгдээрээ дургvй. Засгийн газар зээлийн хvvг өсгөх зэргээр хувийн хэрэглэгээний сангуудаас зээлдэх нь хоёр талдаа зардлыг өндөрсгөн жишээлбэл vл хөдлөх хөрөнгийн зээл авах иргэдэд хvндрэл учруулж, бизнес эрхлэгчдэд ч зээллэг авахад ашиг муутай болоход хvргэнэ.
Ингээд засгийн газрын өндөр зардлыг санхvvжvvлэх цорын ганц арга нь мөнгөний хэмжээг нэмэгдvvлэх болно. vvнийг өмнө дурьдаж байсанчлан АНУ-ын засгийн газар өөрийн нэг агентлаг болох vнэт цаасны хороогоор дамжуулан Төв банкинд vнэт цаас худалдаалах замаар гvйцэлдvvлдэг. Төв банк нь уг vнэт цаасны хариуд шинэхэн хэвлэсэн мөнгөн тэмдэгт эсвэл vнэт цаасны хорооноос авах авлага байдлаар дансандаа бичилт хийдэг. Yнэт цаасны хороо уг зээлийг дараа нь мөнгө болон чекээр төлдөг. Энэхvv нэмэлт мөнгө нь арилжааны банкуудад хадгаламж байдлаар шилжин илvvдэл мөнгө болон хувирдаг.
Мөнгөний хэмжээг нэмэгдvvлэн засгийн газрийн зардлыг санхvvжvvлэх нь ерөнхийлэгч болон кoнгресст ч амар ажил юм. Тэдэнд татварыг нэмэгдvvлэх санал хураалт явvvлалгvйгээр эсвэл олон нийтээс зээлэлгvйгээр засгийн газрын vйл ажиллагааг санхvvжvvлэх, өөрсдийн сонгогчдыг халамжлах боломжийг олгож байна.
Сvvлийн жилvvдэд АНУ-д мөнгөний хэмжээг ихээр нэмэгдvvлж буй бас нэгэн эх vvсвэр бол засгийн газрын бvрэн ажил эрхлэлтийн бодлого юм. Гол нь хvсмээр олон хөтөлбөр хэрэгжvvлж байгаа ч vр дvн нь байхгvйд байгаа юм. "Бvрэн ажил эрхлэлт" нь анхнаасаа амбиц ихтэй ч хэрэгжvvлэхэд маш ярвигтай ажил юм. Бодит ертөнц дээр шинэ бараа хуучнаа шахаж нэг барааны эрэлт нэгээсээ нөгөөхөд шилжих, шинэчлэл, шинэ технологи vйлдвэрлэлийг өөрчилөх гэх замаар цикл маягаар явдаг ба vvгээрээ ажиллах хvчний зах зээлд нөлөөлдөг. Нийгэмд ажиллах хvчний хөдөлгөөнийг зохицуулах болон зохицуулуулах сонирхол их байдаг. Хvмvvс нэг ажлыг нөгөөгөөр солих мөн эргэж буцах гэх мэт тохиолддог. Зарим хvмvvс дургvй ажлаа дараагийн ажил олохоос өмнө орхих явдал байдаг. Зарим хvмvvс өөр сонирхолтой ажил олтлоо цаг хожих болон зарим нэг туршлага хуримтлуулах vvднээс ямар нэгэн ажилд орох нь ч бас бий. Мөн vйлдвэрчний эвлэлvvдийн хязгаарлалт, ажлын доод хөлс зэрэг ажилчин олох болон ажил олох vйл ажиллагааг хvндрvvлсэн процедур гэх мэт хөдөлмөрийн зах зээлийн чөлөөт байдлийг хязгаарласан олон vйл ажиллагаанууд байдаг билээ. Энэ vед бvрэн ажил эрхлэлт гэж юуг ойлгох вэ?
Засгийн газрын зардал - татварын адилаар энд ч бас төстэй зvйл илэрдэг. Ажил эрхлэлтийг нэмэгдvvлэх нь улс төрийн хувьд тааламжтай байдаг бол ажилгvйдэл vvсэх нь улс төрийн хувьд хvсэмжтэй зvйл биш юм. Yр дvнд нь засгийн газрын бодлого бvрэн ажил эрхлэлт руу чиглэдэг.
Yvний инфляцтай хандах хандлага нь хоёр талтай юм.
Нэгдvгээрт, засгийн газрын зардал ажил эрхлэлт рvv чиглэх ба ажилгvйдлын татварыг нэмэгдvvлэх замаар хувийн хэрэглэгээг бууруулж болох талтай. Гэвч засгийн газрын бvрэн ажил эрхлэлтийн бодлого зардлаа нэмэгдvvлэн татвараа бууруулах руу чиглэх ба vvдэн гарах бvх зардлыг татвар болон олон нийтээс зээлэхээс өмнө бэлэн мөнгө гаргах замаар санхvvжvvлнэ.
Хоёрдугаарт, Төв банк засгийн газрын зардлыг санхvvжvvлэхээс өөр замаар мөнгөний хэмжээг ихэсгэж болно. Жишээ нь засгийн газрийн бондийг шинээр хэвлэсэн мөнгөн тэмдэгтээр худалдан авч болно. Энэ нь арилжааний банкуудад их хэмжээний хувийн зээл өгөх боломжийг олгох ба vvний зарим хэсэг ажил эрхлэлтэд зарцуулагдана. Бvрэн ажил эрхлэлтийн шахалтаас болж төв банкны мөнгөний бодлого засгийн газрын бодлогийн адилаар инфляцийн уршгийг дагуулдаг.
Эдгээр бодлогууд нь бvрэн ажил эрхлэлтийг бий болгодоггvй ч инфляцийг хойноосоо дагуулдаг. Тухайн vед их британийн ерөнхий сайд байсан James Callaghan 1976 оний 9 -р сард болсон Британийн Laborist намийн бага хурал дээр хэлэхдээ " Бид татварыг бууруулан засгийн газрын зардлыг нэмэгдvvлэх замаар ажилгvйдлийг бууруулж болно гэж vздэг байсан. Шуудхан хэлэхэд энэ vзэл нь явуургvй юм. Энэ vзэл нь инфляцийг хөөрөгдөн буцаад ажилгvйдлийг ихэсгэдэг уршигтай. Энэ бол манай өнгөрсөн хорин жилийн тvvх юм..." гэжээ.
Инфляцийг хөөрөгддөг гурав дахь хvчин зvйл бол Төв банкны алдаатай бодлого байдаг. Төв банкны vйл ажиллагаа нь ажил эрхлэлтийг дэмжих бодлогын дарамтаас болж инлфяцийг ихэсгэх хандлагатайгаар зогсохгvй хоёр vл авцалдах зорилгыг биелvvлэх гэж оролдсоноос байдлыг улам муутгадаг. Төв банк нь мөнгөний хэмжээг хянах эрх мэдэлтэй ч vvнийхээ эсрэг vйлчилгээг vзvvлдэг. Шекспер-ийн "Зуны vдшийн зvvд"-ийн Деметриvс өөрт дурласан Хеленаг орхин, өөр хvнд хайртай Хермиагийн хойноос явдагтай адилаар Төв банк мөнгөнийхээ хэмжээнд зохих ёсоор хяналт тавихгvй харин зээлийн хvv гэх мэт мөнгөний хэмжээнд нөлөөлөлгvй зvйлvvдэд хяналт тавиад байдаг. Yр дvнд нь хоёр талбар дээр хоюулан дээр алдаагаар дуусдаг. Мөнгөний хэмжээ болон зээлийн хvv хоюуланд нь их хэмжээний савалгаа vvсдэг бөгөөд эдгээр нь инфляцийг дагуулдаг. Өнгөрсөн туршлагаас харахад 1929 -өөс 1933 оны аймшигт алдааныхаа vед Төв банк vйл ажиллагаагаа мөнгөний өсөлтийн хурдыг багасгахаасаа илvvтэйгээр мөнгөний нийлvvлэлтийн хэмжээг ихэсгэхэд чиглэсэн байдаг.
Засгийн газрын хэрэглээний өсөлт, бvрэн ажил эрхлэлтийн vзэл, Төв банкны зээлийн хvvгээр оролдох зэргийн эцсийн vр дvн нь налуу замаар өгсөж уруудан савлаж буй ч эцэстээ урагшилж буй тэргийг санагдуулдаг. Инфляц өсөөд буурдаг. Өсөлт болгон өмнөх инфляцийн тvвшингээс өндөр байдаг бөгөөд бууралт нь өмнөх vеийн доод хэмжээнээсээ vргэлж дээгvvр байдаг. Тvvхийн аль ч vед засгийн газрын зардал нь орлогын бага хувиар нэмэгддэг ба татварын орлого ч мөн орлогын бага хувьтай тэнцэхvйцээр дээшилдэг ч засгийн газрын зарлага шиг хурдан нэмэгдэж? чаддаггvй? ба vvнээс vvдээд эдгээрийн ялгаа мөн л орлогын бага хувьтай тэнцэхvйцээр өсдөг байлаа.
Энд ярьсан зvйлvvд зөвхөн америкт болон зөвхөн ойрын хэдэн аравхан жилд тохиолдож байгаа vзэгдэл биш юм. Хэдэн зууны тэртээх эзэн хаад, булаан эзлэгчид эсвэл парламентууд цалингийн тэмцэл, хөшөө дурсгал босгох болон зарим ажилд зориулан мөнгөний хэмжээг ихэсгэхээс өөр аргагvй vе гардаг байж. Энэ бvхэнд нь тэднийг инфляц сvvдэр мэт дагадаг байж.
Хоёр зуугаад жилийн өмнө ромын эзэн хаан Диоцлетиан мөнгөн зоосыг бага мөнгө агуулсан, өмнөх мөнгөн зоосноос олон дахин хямд зоосоор солисноор тэдгээрийг мөнгөөр бvрсэн металл 2 болтол нь инфляцид өртөж байжээ. Орчин vеийн засгийн газар мөнгийг vйлдвэрлэж инфляцид хvрч болох ба эртний vеийн арга одоо ч байсаар л байна. Тухайн vедээ цэвэр мөнгө байсан америкийн нэгдсэн улсын зоосон мөнгө гадуураа мөнгөөр биш харин никкелээр бvрсэн зэс зоос болж хувирчээ. Бас цэвэр мөнгөн долларын тэмдэгтийг Сусан Антонигийн боловсруулсан долларын зоос орлох боллоо.


Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 9 -р хуудас Нийт хуудасны тоо: 48 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

http://niceblog_tseegii@blogmn.net
http://P_khuvizaya
http://shureeblogmn.net
http://zaya_g
http://munkhdavaa93.gogo.mn
http://samdan_93blogmn.net
http://physic_93
olloo.mn
YouTube

Ангилалууд

Шүлэг
Түүх
Улс төр
Нийгэм
Эдийн засаг
Миний хайртай шавь нар 2009
Чөлөөт цаг
Миний зурагнууд
Бичлэг

Сүүлийн бичлэгүүд

Эссе үнэлэх шалгуур
(гарчиггүй)
(гарчиггүй)
(гарчиггүй)
дуу
martin luter king
Дэлхийн 2-р дайн
Дэлхийн 2-р дайн
Яагаад их хэмжээний мөнгөний илүүдэл гардаг бэ
Сонгодоог эдийн засгийн ухаан
Дотоодын нийт бүтээгдэхүүн
Дэвид Рикардо
Монголын эзэнт гүрэн
Зүүн гарын Монгол
17-18 зууны Монгол орон

Найзууд

physic_93 geography93 Болио93




:-)
 
xaax