Миний ертөнц

Зөв хоололт гэж юу вэ

04:09 , 2009-10-30 .. Бичигдсэн: Чөлөөт цаг .. 7 сэтгэгдлүүд .. Холбоос

"Бурхан болъё гэвэл хоёр хоолло, буг болъё гэвэл гурав хоолло"
Манай монголчууд эрт үеэсээ зөв хооллох дүрмийг сайтар мөрдөж ирсэн бөгөөд тэр ч утгаараа эрүүл бие бялдартайгаар 70-80 насыг ануухан зооглож ирсэн баримт бий. Харин өнөө үеийн залуус маань зөв хооллох талаар маш бага ойлголттой байдаг нь нүдэнд өртсөн, сайхан харагдсан бүхнийг хамж шимэн иддэгээс тэр биз ээ. Ингээд зөв хооллох талаар Улсын клиникийн төв эмнэлгийн Эмчилгээ, сувиллын хоолны нэгдсэн тасгийн эрхлэгч, мастер тогооч, магистр Д.Ганболдтой уулзаж ярилцлаа.


Зөв хооллолт гэж юуг хэлэх вэ?

Зөв хооллолт гэдэг нь аливаа хүн өөрийнхөө бие организм, нас, уаг улирал, өдөр тутмын ажлын нөхцөл байдал зэрэгт тохируулан хоол хүнсээ тааруулж идэхийг хэлнэ. Мөн бид идэхийн төлөө амьдраагүй амьдрахын төлөө идэж буйгаа л зөв ухаарах ёстой юм.

Ер нь манайхан зөв хооллож чадаж байна уу?

Манай өвөг дээдэс маань зөв хооллох арга барилыг тун дадамгай эзэмшсэн хүмүүс байсан юм. Жишээ нь, улирлын чанартай хооллодог байлаа. Өвөл нь мах, зуны дэлгэр цагт цагаан идээгээ иддэг байсан нь өвлийн идсэн махнаас биед ялгарч хуримтлагдсан аммиак хорыг цагаан идээгээр ариусган тайлж байгаа арга юм шүү дээ. Тэр ч байтугай хоолыг тус тусад хүүхдийнх, хөгшидийнх, залуусынх гэж ангилан бэлтгэж байсан гэдэг. Энэ туршлагаас ч гэсэн өнөөгийн бид нар авах л хэрэгтэй.

Хүн өдөрт ямар цагийн хувиараар хооллох нь зөв юм бэ?

Хүний хооллолтын системд зааснаар өдөрт хоёр цагийн зайтайгаар ойрхон, хөнгөн хооллох ёстой байдаг. Биеийн хүчний хүнд хөдөлмөр эрхэлдэг хүмүүс мэдээж дээрх мэт ойрхон идээд байх чөлөөгүй тул өдөрт гурван удаа ахиувтар хооллочих хэрэгтэй. Шинжлэх ухаанд хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийг үндсэн гурван хэсэгт хуваадаг. Үүнд оюуны хөдөлмөр эрхлэгч, хөнгөн хөлөлмөр эрхлэгч, хүнд буюу биеийн хүчний хөдөлмөр эрхлэгчид багтдаг. Жишээ нь оюуны хөдөлмөр эрхэлдэг хүний хоногийн хоолны илчлэг нь 3300 ккал байх ёстой байдаг. Мөн орой унтахаасаа өмнө хөнгөн хоолыг 2-3 цагийн өмнө идсэн байх ёстой.

Хоолноос ямар эрдэс бодисыг авах ёстой байдаг юм бэ?

Хамгийн түрүүнд бид махнаас уураг тэжээлийг авдаг. Сүү цагаан идээнээс кальци, эрдэс бодис, илчлэг зэргийг авах боломжтой. Харин сүүлийн үед иргэд маань хэт цэвэршүүлсэн бүтээгдэхүүнийг хүнсэндээ хэрэглэх болсноор хоол хүнснээс тодорхой витамин тэжээлээ авах боломж нь хомс болоод байгаа.

Бага насны хүүхдийг хэрхэн хооллох вэ?

Хамгийн чухал нь хүүхдэд маш амархан боловсрох тэжээллэг хүнсийг идүүлж байх ёстой. Мөн гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулах тараг, сүү, олон төрлийн жимсний нухаш, ногоо зэргийг идүүлэх нь нэгд өтгөн хатахгүй цаг хугацаандаа гарах, бүр цаашлаад зөв хооллолтын дэгт хүүхэд тань суралцах зэрэг ач холбогдолтой.

Биднийг ярилцаж суутал гаднаас насандаа баймгүй хөнгөн шингэн нэгэн хүн орж ирсэн нь тус тэнхимийн зөвлөх багш, Монгол улсын мастер тогооч С.Баярсайхан гуай байлаа. А.Ганболд бидэнд түүнийг танилцуулах далимдаа "80 хүрч байгаа Баярсайхан гуайнхаа хажууд бид чинь ходоод гэдэс өвдлөө гэж ярихаасаа ичдэг юм" хэмээсэн нь сонирхол татаж, бид зөв хооллолтын тухай яриагаа үргэлжлүүлэн С.Баярсайхан гуайтай хууч хөөрсөн юм.

Идэж байгаа хоолноосоо болж өвчлөх тохиолдол байх уу?

Байлгүй яахав. Манай иргэдэд тусч буй өвчлөлийн дийлэнх буюу 70-80 хувь нь дотор, ходоодны өвчин байна. Энэ өвчлөлийн шалтгааны мөн л 70-80 хувь нь буруу хооллолтоос үүсдэг нь тогтоогдсон. Зөв хооллохын хамгийн чухал зүйл бол тухайн хоолны найрлага, чанартай нягт холбоотой байдаг. Тэрхүү хоолны найрлагад хүнд өгөх ёстой гурван үндсэн бодис байдаг нь уураг, өөх тос, нүүрс ус гурав юм. Эдгээр бодисын харьцаа зөв байх ёстой бөгөөд насанд хүрсэн хүн хоолноосоо дунджаар уураг 80-90 гр, өөх тос 80-10Огр, нүүрс усыг 400-500гр авах шаардлагатай байдаг. Гэтэл манайхны нэг өрөөсгөл ойлголт байдаг нь өөх тостой л бол чанартай, дан ганц ногоог мөн амин дэмтэй хэмээцгээдэг. Харин хүнд тамир тэнхээ өгдөг гол хүчин зүйл нь нүүрс ус байдаг бөгөөд энэ нь ногоо, гурил, будаанд ихээр агуулагддаг юм. Мөн энэ бүхнээс гадна хоолноосоо төрөл бүрийн витамин, эрдэс давс, ус зэргийг авах ёстой бөгөөд эдгээр нь хүний биед илчлэг өгөхгүй ч амьдралд зайлшгүй шаардлагатай, эдгээрийн аль нэг нь дутаглахад л хүн өвчилж байдаг. Мөн дан ганц хоолноосоо илчлэгийг аваад зогсохгүй өнгө, амт, үзэмж зэрэг нь тухайн хүнийхээ сэтгэл санааг татаж байвал бас нэгэн зохистой хооллолтын шинж юм. Хоолоор хүртэл хүнийг сувилж болдог.

Хоолоор хүнийг сувилна гэлээ. Энэ талаараа тодорхой ярихгүй юу?

Эмч нар өвчтнөө үзээд мэдээж өвчнийх нь оношийг тавина. Гэтэл өвчний шалтгаан бол дээр хэлсэн эрдэс бодисын аль нэг нь дутагдсан байж таараа. Жишээ нь төмөрлөг дутсан байна гэсэн оноштой бол бид аль болох төмөрлөг ихтэй бүтээгдэхүүн оролцсон хоол өгдөг. Бөөр нь өвчилсөн бол давс, ус бага орсон хоол өвчтөндөө өгнө. Сувилгааны хоолны технологи, хийх дараалал зэрэг нь их нарийн дэгтэй байх ёстой.

Зөв хооллох дараалалд зөв идэх дүрэм заавал байх ёстой болов уу гэж бодож байна?

Тэгэлгүй яахав. Зөв идэх дүрэм нь сандал дээрээ цэх суухаас эхлээд төдөн удаа зажлах, анхаарлаа төвлөрүүлэх зэрэг маш их олон зүйл багтдаг. Мөн хооллох арга үндэсний ёс зүй гэж бий.


Сэтгэгдэл үлдээх

10:55 , 2013-3-15 .. Бичсэн: Зочин
ККККК

09:49 , 2012-5-7 .. Бичсэн: Батболор (зочин)
сайн

03:14 , 2012-1-8 .. Бичсэн: Зочин
гоё шүү алга ташилт алга ташилт алга ташилт үнсэлт гоё шүү алга ташилт whew!

12:06 , 2011-4-6 .. Бичсэн: Зочин
сайхан зөвлөгөө байна шинэчлэмээр юм байна

12:06 , 2011-4-6 .. Бичсэн: Зочин
тэврэлт

10:02 , 2010-3-29 .. Бичсэн: Зочин
баярлах хайртай

10:35 , 2010-3-27 .. Бичсэн: Зочин
миа

{ Сүүлийн хуудас } { 24 -р хуудас Нийт хуудасны тоо: 48 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

http://niceblog_tseegii@blogmn.net
http://P_khuvizaya
http://shureeblogmn.net
http://zaya_g
http://munkhdavaa93.gogo.mn
http://samdan_93blogmn.net
http://physic_93
olloo.mn
YouTube

Ангилалууд

Шүлэг
Түүх
Улс төр
Нийгэм
Эдийн засаг
Миний хайртай шавь нар 2009
Чөлөөт цаг
Миний зурагнууд
Бичлэг

Сүүлийн бичлэгүүд

Эссе үнэлэх шалгуур
(гарчиггүй)
(гарчиггүй)
(гарчиггүй)
дуу
martin luter king
Дэлхийн 2-р дайн
Дэлхийн 2-р дайн
Яагаад их хэмжээний мөнгөний илүүдэл гардаг бэ
Сонгодоог эдийн засгийн ухаан
Дотоодын нийт бүтээгдэхүүн
Дэвид Рикардо
Монголын эзэнт гүрэн
Зүүн гарын Монгол
17-18 зууны Монгол орон

Найзууд

physic_93 geography93 Болио93

idiomatic-dormant