Инфляц нь монетаризмийн vзэгдэл хэдий ч энэ нь дөнгөж асуудлын эхлэл юм. Yvгээр vндсэн шалтгааныг олохоос гадна шаардлагатай эмчилгээг олох зvг чигийг гаргаж буйгаараа чухал ач холбогдолтой юм. Гэвч энэ нь дээр дурьдсанчилан асуудлын дөнгөж эхлэл юм учир нь яагаад их хэмжээний мөнгөний илvvдэл гардаг вэ гэсэн асуулт байсаар байна.
Эрт дээр vеийн тамхи болон алт мөнгө гэх мэт бараа эдлэлэн мөнгөтэй адилаар орчин vеййн цаасан мөнгөний хувьд ч илvvдэл мөнгөний хэмжээ vvнээс vvдээд инфляц нь засгийн газрийн vйл ажиллагаанаас vvдэлтэй юм.

Дотоодын нийт бүтээгдэхүүн нь тухайн улс орны хил хязгаарын дотор нэг жилийн хугацаанд шинээр бүтээгдсэн нийт бүтээгдэхүүний хэмжээ юм. ДНБ-ийг үйлдвэрлэлтийн, ашиглалтын, хyваарилалтын гэсэн гурван аргаар тооцдог.
Давид Рикардо (Англи хэл: David Ricardo, 1772 оны 4 сарын 18 – 1823 оны 9 сарын 11) нь сонгодог онолч, улс төрийн эдийн засагч байжээ. Тэрээр хуваарилалтын сонгодог онолыг боловсруулсан ажээ. Тэрээр Лондонгийн энгийн нэгэн еврей айлд төрсөн бөгөөд 17 хүүхэдтэй айлын 3 дахь хүү нь болж төржээ. 14 настайдаа аавыгаа дагаж Лондонгийн хөрөнгийн биржид санхүү, хувьцаа, үл хөдлөх хөрөнгийн тухай суралцжээ. 21 настайдаа гэр бүлийнхээ уламжлал болсон шашнаас татгалзаж, тvvний эх бараг тэр үеэс эхлээд түүнтэй дуугараагүй гэдэг.