Миний ертөнц

Зүүн гарын Монгол

16:31 , 2009-10-30 .. Бичигдсэн: Түүх .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос

Зүүн гар Улс

И-мэйл Хэвлэх

1671 онд Хотогчин Эрдэнэ Баатархунтайжийн VI хүү Галдан, ойрадын чуулганы эзэн болж, хунтайжийн зэрэг залгалаа. Галдан чуулганы дотоод самууныг эцэслэн дараад, хоёр удаагийн хууль цаазаар засаг захиргааны шинэчлэл хийжээ. Энэ шинэчлэлээр ойрадын чуулган отгийн хуваарьд орж, их бага хунтайж, тайш, аймгийн даргын цол, тушаалыг устгаж, отог захирах зайсан гэдэг албан тушаалтныг бий болгожээ. Үүний үр дүнд чуулган хэмээх нэр томъёо устаж, Зүүнгар улс үндсэндээ буй болов.

1630–аад оноос Ойрадын дөрвөн том овог (цорос, торгууд, хошууд, хойд) нэгдэж, ойрадын чуулганыг үүсгэсэн бөгөөд үндсэндээ их хаанд ёс төдий захирагдаж бие даасан улсын хэмжээнд оршин байжээ. Гэсэн хэдий ч ойрадын чуулганы удирдагчид манжийн аюулыг ойлгож байсан учир халх, ойрадын эв нэгдлийг хичээж, тусгаар улс байгуулахыг яараагүй юм.

1671 онд Хотогчин Эрдэнэ Баатархунтайжийн VI хүү Галдан, ойрадын чуулганы эзэн болж, хунтайжийн зэрэг залгалаа. Галдан чуулганы дотоод самууныг эцэслэн дараад, хоёр удаагийн хууль цаазаар засаг захиргааны шинэчлэл хийжээ.

Энэ шинэчлэлээр ойрадын чуулган отгийн хуваарьд орж, их бага хунтайж, тайш, аймгийн даргын цол, тушаалыг устгаж, отог захирах зайсан гэдэг албан тушаалтныг бий болгожээ. Үүний үр дүнд чуулган хэмээх нэр томъёо устаж, Зүүнгар улс үндсэндээ буй болов.

Ойрадын холбоонд цорос аймаг зүүнгар болж байсан агаад улсын дээд эрхийг цорос язгууртнууд эзэмших болсноос “Зүүнгар улс” гэдэг нэр үүсчээ. Галдан ийнхүү улсын үндсийг тавьсан тул V Далай лам түүнд “Данжүн Бошгот хан” хэмээх цол өргөмжлөв.

Бошгот хан Галдан 1679-1685 оны хооронд баруун зүгт хэдэн удаа цэрэглэн байлдаж, Хами, Турфан, Куча, Аксу, Кашгар зэрэг газрыг эзлэж, Кашмираас тусгайлан зорьж ирсэн Цагадайн хойчис болох Абу Хожагаар захируулжээ. Мөн Бухар, Самарканд, Сайрам, Ташган зэрэг газарт хүрч Зүүнгар улсад алба бариулах болгожээ.

Энэ үед дорно зүгт ид хүчээ авч байсан Зүрчин угсааны манж нар Умарт Алтан Улсыг байгуулж улмаар өмнөд Монголын аймгуудыг эрхшээлдээ оруулж эхэлжээ. Монгол Улсын тусгаар тогтнолд учирсан энэ бодитой аюулыг Галдан ойлгож, манж нарыг сөрж зогсоохын тулд халхын гурван хантай хамтархыг зорьж байв. Гэвч халхын хаад хоорондоо дайсагналцсан төдийгүй Галдантай ч эвсэх хүсэл байсангүй.

Галдан шуурхай шийдэж цэрэг үүсгэн 1688 онд Эрдэнэзууг авч 1690 оны хавар Хэрлэн голын өмнө биед очсоноор үндсэндээ Монгол нутгийг нэгтгэн авч чадсан юм. Галдан Бошигт хааны ялалтыг халхын ноёд хүлээн зөвшөөрөлгүй сайн дураар манжид бууж өгснөөр Манж Улс завшаан олж, өмнөд ба төв Монголын цэргийн хүчийг ашиглан Галдан Бошигт хааны цэргийг удаа дараа ялсаар 1696 он гэхэд Ховд хүртэл шахсан байна.

Галданы дараа Цэвээнравдан, Галданцэрэн зэрэг хаад Зүүнгарын эзэмшилийг Төвд, Хөхнуур хүртэл тэлж, улмаар Зүүнгар улс нь Орос, Манж зэрэг их гүрнүүдтэй эрх тэгш харилцах томоохон улс болж чаджээ. 1745 онд Галданцэрэн хаан тэнгэрт хальж, Зүүнгар улс ширээний төлөөх дотоодын самуунд нэрвэгдэн мөхлийнхөө замд оров.

Ламдаржаа, Даваач, Амарсанаа нар хоорондоо зэвсэг барин тэмцсэнээс Зүүнгар улсын хүчин чадал бүрмөсөн сүйрч, улмаар 1755 онд Манж Чин улсад эзлэгдлээ. Ийнхүү Төв Азид монголын сүр хүчийг илтгэн байсан сүүлчийн том хаант улс мөхсөн байна. Хар хул догшин ноёноос(1634) Амарсанаа хүртэл 11 хаан үе залган сууж, 121 жилийг элээсэн болой.


Сэтгэгдэл үлдээх

zailaa`aaaaaaaaaaaa

18:04 , 2015-04-08 .. Бичсэн: Зочин
Zailaa


{ Сүүлийн хуудас } { 14 -р хуудас Нийт хуудасны тоо: 48 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

http://niceblog_tseegii@blogmn.net
http://P_khuvizaya
http://shureeblogmn.net
http://zaya_g
http://munkhdavaa93.gogo.mn
http://samdan_93blogmn.net
http://physic_93
olloo.mn
YouTube

Ангилалууд

Шүлэг
Түүх
Улс төр
Нийгэм
Эдийн засаг
Миний хайртай шавь нар 2009
Чөлөөт цаг
Миний зурагнууд
Бичлэг

Сүүлийн бичлэгүүд

Эссе үнэлэх шалгуур
(гарчиггүй)
(гарчиггүй)
(гарчиггүй)
дуу
martin luter king
Дэлхийн 2-р дайн
Дэлхийн 2-р дайн
Яагаад их хэмжээний мөнгөний илүүдэл гардаг бэ
Сонгодоог эдийн засгийн ухаан
Дотоодын нийт бүтээгдэхүүн
Дэвид Рикардо
Монголын эзэнт гүрэн
Зүүн гарын Монгол
17-18 зууны Монгол орон

Найзууд

physic_93 geography93 Болио93




:-)
 
xaax