Миний ертөнц

Дэвид Рикардо

16:46 , 2009-10-30 .. Бичигдсэн: Эдийн засаг .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Давид Рикардо

И-мэйл Хэвлэх

Давид Рикардо (Англи хэл: David Ricardo, 1772 оны 4 сарын 18 – 1823 оны 9 сарын 11) нь сонгодог онолч, улс төрийн эдийн засагч байжээ. Тэрээр хуваарилалтын сонгодог онолыг боловсруулсан ажээ. Тэрээр Лондонгийн энгийн нэгэн еврей айлд төрсөн бөгөөд 17 хүүхэдтэй айлын 3 дахь хүү нь болж төржээ. 14 настайдаа аавыгаа дагаж Лондонгийн хөрөнгийн биржид санхүү, хувьцаа, үл хөдлөх хөрөнгийн тухай суралцжээ. 21 настайдаа гэр бүлийнхээ уламжлал болсон шашнаас татгалзаж, тvvний эх бараг тэр үеэс эхлээд түүнтэй дуугараагүй гэдэг.

1799 онд нэг удаа хөдөө амарч байхдаа Адам Смитийн "Үндэстнүүдийн баялаг" номыг олж уншжээ. Энэ түүний анхны эдийн засгийн сурах бичиг болж, эдийн засгийн ухаанд сонирхол нь татагдсан байна. 37 насандаа анхныхаа эдийн засгийн тухай эссег бичиж гаргасан, мөн 10 жилийн дараа гэхэд өндөр нэр хүндийг олсон байна. Үнэт цаасны зах зээлд ажиллаж байхдаа тэрээр нилээд баян нэгэн болж, бvр 20 гаруйхан насандаа саятан болсон түүхтэй. Рикардо 1814 он буюу 42 насандаа тэтгэвэртээ гарсан байна. 1819 онд тэрээр Английн сенатч болоод нас эцэслэтлээ тэнд ажилсан байна. Тэрээр сенатч хийх хугацаандаа улс орны чөлөөт худалдааны үзлийг тууштай баримталж ирсэн ба Английн дотоодын хөдөө аж ахуйг ихээхэн дэмждэг байсан байна. Тvvний дотны анд Жеймс Мил Рикардогийн ажлыг дэмжиж хамтран ажилладаг байсан бол, харин Жереми Бентхэм болон Томас Малтиус хэмээх найзууд нь үргэлж тvvнтэй газар эзэмших болон, нийгмийн асуудал дээр мэтгэлцдэг байв. Сүүлд Малтиус улсын эдийн засаг хариуцаж ажиллах болсон байна. Рикардо 51 насандаа зүрхний өвчнөөр хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн байна.


Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 12 -р хуудас Нийт хуудасны тоо: 48 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

http://niceblog_tseegii@blogmn.net
http://P_khuvizaya
http://shureeblogmn.net
http://zaya_g
http://munkhdavaa93.gogo.mn
http://samdan_93blogmn.net
http://physic_93
olloo.mn
YouTube

Ангилалууд

Шүлэг
Түүх
Улс төр
Нийгэм
Эдийн засаг
Миний хайртай шавь нар 2009
Чөлөөт цаг
Миний зурагнууд
Бичлэг

Сүүлийн бичлэгүүд

Эссе үнэлэх шалгуур
(гарчиггүй)
(гарчиггүй)
(гарчиггүй)
дуу
martin luter king
Дэлхийн 2-р дайн
Дэлхийн 2-р дайн
Яагаад их хэмжээний мөнгөний илүүдэл гардаг бэ
Сонгодоог эдийн засгийн ухаан
Дотоодын нийт бүтээгдэхүүн
Дэвид Рикардо
Монголын эзэнт гүрэн
Зүүн гарын Монгол
17-18 зууны Монгол орон

Найзууд

physic_93 geography93 Болио93




:-)
 
xaax