Дотоодын нийт бүтээгдэхүүн нь тухайн улс орны хил хязгаарын дотор нэг жилийн хугацаанд шинээр бүтээгдсэн нийт бүтээгдэхүүний хэмжээ юм. ДНБ-ийг үйлдвэрлэлтийн, ашиглалтын, хyваарилалтын гэсэн гурван аргаар тооцдог.
Үйлдвэрлэлтийн арга
Нийт үйлдвэрлэл - Нийт завсрын хэрэглээ = Нийт нэмэгдэл өртөг гэж тооцохыг үйлдвэрлэлтийн арга гэнэ.
Ашиглалтын арга
ДНБ = Хувийн хэрэглээний зардлууд + Дотоодын хөрөнгө оруулалт + Засгийн газрын хэрэглээний зардлууд ба нийт хөрөнгө оруулалт + (Экспорт - Импорт) гэж тооцохыг ашиглалтын арга гэнэ.
Хyваарилалтын арга
Xөдөлмөрийн хөлс, үндсэн хөрөнгийн элэгдэл, ашиг түүнтэй адилтгах орлого, шууд бус татвар зэрэг орлогын элeмeнтүүдийн нийлбэрээр тооцохыг хуваарилалтын арга гэнэ.