Миний ертөнц

Ургийн бичгийн тухай

15:56 , 2009-10-30 .. Бичигдсэн: Чөлөөт цаг .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос
Улс үндэстэний хөгжлийн нэг чухал зүйл бол тухайн улсын уг гарвал, удам угсаа байдаг.Тэгвэл Монголчууд бид удам угсаагаа хэр мэддэг бол? Та ургийн бичиг хөтөлдөг үү? хөтөлдөг бол та үнэхээр өөрийн ургийн төрлийн төлөө маш том хөрөнгө оруулалт хийж байна гэсэн үг. Харин та хөтөлдөггүй бол одооноос хөтөлж эхлээрэй.Та өөрийн мэдэх болоод мэддэггүй хүмүүсээ сайн асууж сураглаад хэрхэн ургийн бичиг зохиодгийг сайн мэддэг хүнээс асуугаад хий. Тэгсэнээр та маш олон зүйлээс өөрийн ураг төрлөө хамгаалж чадна. Наанадаж л та ураг төрлөө цус ойртолтоос хамгаалж, танай удам угсаа бохирдохгүй юм.Удам угсаагаа мэдэхгүйгээс болоод олон эмгэнэлт асуудал амьдрал дээр олон байдаг.

Монголчууд Чингисийн үеэс эхлээд түүнээс ч өмнө ургийн бичиг хэрэглэж эхэлсэн бөгөөд Монголчуудын удам гарвалыг устгаж, мартагдуулах бодлогыг Манж улс баримталж ирсэн юм. Бид манжийн эрхшээлд орсоноор Монголчуудын эрхэм нандингэх зарим зүйлүүдээ алдаж, удам угсаагаа ч мартах шахаж, хэргэм зэрэг эд хөрөнгийг илүүд үзэх бодол энэ үеэс бүр их болсон юм. Овог хэрэглэх тухай шийдвэрийг 1997 онд анх Засгийн газар гаргасан байна.

Овгийн талаар: Овгийн тухай-өрх ба өмч
Эцгийн нэрийг овгийн оронд хэрэглэдэг байсан уламжлалын үр дүнд "овог" гэдгийг "эцгийн нэр" гэж ойлгодог явдал өнөөдөр түгээмэл байна. ИБМУТ-ийн ажилтнууд өнөөг хүртэл "овог" гэдэг үгийг "эцгийн нэр" -ийн оронд хэрэглэж байгаа бөгөөд харин жинхэнэ "овог" гэдэг үгийг "өрхийн овог" гэдэг ажлын томьёоллоор орлуулаад байгаа юм.
ХIII зууны үеэс Англид "овог"-ийг "өрхийн нэр" гэдэг агуулгаар нь зөвхөн язгууртнуудын дунд албан ёсоор хэрэглэж эхэлсэн байна. Энэ уламжлал өрнө дахины орнуудад аажмаар тархан хэвшжээ. Турк улс ХХ зууны эхэнд уламжлалт нэрийн системийг халж, овгийг хэрэглэх болсноор, Исландын арлыг эс тооцвол бүх Европ овог хэрэглэдэг болжээ.
Язгууртнууд "овог" буюу "өрхийн нэр" хэрэглэх болсны үндсэн шалтгаан газар өмчлөл байлаа. Ихэс дээдэс эзэмшил газрынхаа нэрийг өөрийн нэрт хавсаргаж, Кантерберрийн гүн Жорж буюу Кантер хошууны гүн Жорж хэмээн нэрлэдэг байжээ.
Зүйрлэвэл, Тариатын хөндийн эзэн Тавхай өөрийгөө Тариатын Тавхай ноён хэмээн нэрлэдэг, түүний хүү Тарваа өөрийгөө Тариатын Тарваа хэмээн эцгийнхээ эзэмшил газрыг өвлөн, өөрийгөө бас тийн нэрлэдэг, түүний хүү Тайхар өөрийгөө Тариатын Тайхар гэх мэтээр Тариатын хөндийг өмчилдөг өрх хэмээн нэршсэн байна.
Ийнхүү аав, хүү, ач гурав нэг нэртэй байх энэ уламжлал үл хөдлөх хөрөнгийн өмчлөл, өв залгамжлалыг хадгалахад хууль зүйн хувьд чухал үүрэгтэй байжээ. Иймээс тун удалгүй Европ дахины ноёд ихэс "өрхийн нэр" хэрэглэх болж, үе улиран залгах газрын эзэмшлээ өөрийнхөө нэрэнд тамгалах болсон байна. Хожим өмчөөрөө өөрийгөө овоглох энэ ёс хот тосгоны борчуудын дунд дэлгэрч эхэлснээр маш олон төрлийн "өрхийн нэрс", шинэ овог бий болжээ. Ингэхдээ олон янз байдлаар салаалсан байна. Өрхийн нэр буюу овгийг дараахь байдлаар бүхэлд нь ангилдаг.
-Уул усны нэр заасан. Ийм нэртэй хүний өвөг нь ихэвчлэн газар эзэмшигч, язгууртан буюу тариачин байдаг. Манайд энэ уламжлал харьцангуй өөр бөгөөд ихэвчлэн тухайн овгийнхоны нутагладаг, шүтдэг газар усны нэр байх нь олонтаа.
-Мэргэжил заасан, (Baker – Талхчин, Archer – Нумч, Tischler – Ширээч) Монгол уламжлалд Тэрэгчин, Хасагтан, Гөрөөчин, Адуучин, Ямаачин гэх мэт овог бий.
-Биеийн буюу зан суртахууны онцлогоор хочилсон, (Short – Намхан, Brown – Бараан, Lombard – Уртсахалт |Long урт- Beard сахалт|)
-Жуулчлан явсан, нүүсэн хүмүүсийн тухайд анх төрсөн буюу алдаршсан газрын нэрээр, (London – Лондон, Ali – Nasariya - Насарияагийнх, Zhan)
-Заримдаа өвгийн нэрээр овоглодог ёс дэлгэрчээ. (Richardson – Ричардын хүү /Richard – Son/, Johnson – Жоны хүү/John – Son/, Абу – Даян – Даяны аав, Бин Ладен- Ладены хүү) Манайд энэ уламжлал эцгийн нэрийг овог болгон хэрэглэдгээс уламжлан 2000 оноос хойш нэлээн түгээмэл болсон.
-Амьтан, ургамлын нэртэй. (Медведев-Баавгай, Кошкин- Мигуй, Wolf- Чонос, Shepherd- Хоньчин)
Энэ өрхийн нэрс ямагт тухайн үндэснийхээ соёлын шинжийг хадгалсан байдаг. Манайд ч Тэмээчин, Хоньчин, Ямаачин гэдэг овог түгээмэл бий. Зарим тохиолдолд, тухайлбал Германд, Rosenberg- Сарнайтхайрхан (Rose-Сарнай, Berg-Хайрхан уул) Sternberg- Одонхайрхан (Stern-Од, Berg-Хайрхан уул) зэрэг овгийг язгуур герман бус, харин жүүд гаралтай хүмүүс хэрэглэдэг гэж үздэг. Энэ нь манайд Буянт, Өлзийт, Номт зэрэг овгийг ихэвчлэн хятад угсаатай хүмүүс хэрэглэдэгтэй ижил юм.
Дорно дахинд овог хэрэглэх ёс хятад, күнзийн соёлоос эхтэй юм. Өвгийг шүтэх күнзийн ёсонд өрх айлыг үүсгэсэн дээд өвгийнхөө сүнсийг тайдаг бөгөөд тэр хүнээрээ нэршин явах ёсноос "овог" гэдэг ойлголт нь үүссэн байдаг. Энэ уламжлалыг Солонгос, Япон болон Зүүн өмнөд Азийн бусад улс өвлөн авсан байдаг.

Сэтгэгдэл үлдээх

16:11 , 2010-03-29 .. Бичсэн: Зочин
ирмэх

14:05 , 2010-02-10 .. Бичсэн: Зочин
rolling on the floor

{ Сүүлийн хуудас } { 31 -р хуудас Нийт хуудасны тоо: 48 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

http://niceblog_tseegii@blogmn.net
http://P_khuvizaya
http://shureeblogmn.net
http://zaya_g
http://munkhdavaa93.gogo.mn
http://samdan_93blogmn.net
http://physic_93
olloo.mn
YouTube

Ангилалууд

Шүлэг
Түүх
Улс төр
Нийгэм
Эдийн засаг
Миний хайртай шавь нар 2009
Чөлөөт цаг
Миний зурагнууд
Бичлэг

Сүүлийн бичлэгүүд

Эссе үнэлэх шалгуур
(гарчиггүй)
(гарчиггүй)
(гарчиггүй)
дуу
martin luter king
Дэлхийн 2-р дайн
Дэлхийн 2-р дайн
Яагаад их хэмжээний мөнгөний илүүдэл гардаг бэ
Сонгодоог эдийн засгийн ухаан
Дотоодын нийт бүтээгдэхүүн
Дэвид Рикардо
Монголын эзэнт гүрэн
Зүүн гарын Монгол
17-18 зууны Монгол орон

Найзууд

physic_93 geography93 Болио93




:-)
 
xaax