Миний ертөнц

Оволг нэрийн учир

15:58 , 2009-10-30 .. Бичигдсэн: Чөлөөт цаг .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос
Хүн төрөлхтний нэг эрхэм ёс бол дуудах нэрийг үр хүүхдэдээ хайрлах явдал билээ. Дуудах нэрийг эцэг эх, дуурсах нэрийг өөрөө олдог гэдэг. Эрдэнэт хүний биеийг олоод эцэг эхээс хайрласан нэр төрөө хайрлаж хамгаалж явах талаар өвөг дээдэс минь урт хугацааны туршид хойч үедээ хэлж сургасаар ирсэн билээ. Тиймээс ч нэр хугарахаар яс хугар, Хүн нэрээ тогос өдөө хэмээн сургасаар иржээ. Монголчуудын дунд түгээмэл дэлгэрсэн нэр өгөх ёсыг дурдвал:

Гарсан өдрийн гаригаар нь нэрлэх ёс бий. Даваа, Мягмар, Лхагва, Адьяа Сумьяа, Санчир

Төрсөн үеийн чухал үйл явдлаас сэдэвлэн нэрлэх ёс. Сансар, Одмаа, Очмаа

Сайн сайхныг билгэдсэн нэр өгөх. Жаргал, Ундрах, Мандах

Алдар цуутай хүмүүсийн нэр өгөх. Хатанбаатар, Ганди, Сүхбаатар

Хүүхдийнхээ ууган буюу отголохыг хүссэн нэр өгөх . Ууганбаатар, Ууганбаяр, Отгонцэцэг

Хүүхдийнхээ зүс царай төрх байдлаар нь нэр өгөх. Борхүү, Улаан, Шархүү

Дом шивлэгийн байдлаар нэр өгөх. Хүнбиш, Энэбиш, Адилбиш гэх юм уу эрэгтэй хүүхдэд Энхтуяа гэх эмэгтэй нэр өгөх, эсрэгээр эмэгтэй хүүхдэд Сүхбат гэж эрэгтэй хүүхдийн нэр өгөх.

Санскрит, төвд зэрэг уламжлалт нэр өгөх. Рагчаа, Бадам, Дорж, Гонгор

Дээрх байдлаар нэр өгөхөөс гадна тухайн шинэ хүүхдэд тэр айл ямар их ач холбогдол өгч хүсэн хүлээж байснаар нь. Хүслэн, Баясгалан гэх мэтээр нэр өгөх тал бий.

Монголчууд бас газар усны нэрийг хамаагүй өгөхөөс цээрлэж байв. Энэ нь хүнддэг гэж үздэг байжээ. Иймд үүнийг бас анхаарах хэрэгтэй.

Нэр өгөхдөө хэрэв эрэгтэй бол хүүгийн баруун чихэнд нь, хэрэв эмэгтэй бол охины зүүн чихэнд нь эцэг нь шивнэж өгдөг ёс бий. Бас дөнгөж төрсөн нялх хүүхдэд нэр өгөхөөс цээрлэдэг ба тодорхой хугацааны дараа өгдөг байжээ.

Монголчууд эрт цагаас ургийн бичиг хөтөлж байсан нь ихээхэн ач холбогдолтой утга учиртай зүйл юм. Өвөг дээдэс маань “Ер төрсөн хүн өөрийн уг язгуураа эс мэдвэл ойд төөрсөн бичтэй адил” гэж сургаж үр хүүхэддээ овог язгуураа таниулж байсан нь ойр төрлийн цусан холбоотой хүмүүс хоорондоо суух, гэр бүл болохоос сэргийлж байсан хэрэг юм. Иймээс овог төрлөө мэдэхгүй бол 2 ба 3-хан үеийн дараах ах дүүс сууж байгааг хэн мэдэх билээ дээ.

Сэтгэгдэл үлдээх

Нэр

19:02 , 2021-03-30 .. Бичсэн: Халиун (зочин)
Халиун гэдэг нь зөвхөн амьтны нэр юмуу??

{ Сүүлийн хуудас } { 29 -р хуудас Нийт хуудасны тоо: 48 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

http://niceblog_tseegii@blogmn.net
http://P_khuvizaya
http://shureeblogmn.net
http://zaya_g
http://munkhdavaa93.gogo.mn
http://samdan_93blogmn.net
http://physic_93
olloo.mn
YouTube

Ангилалууд

Шүлэг
Түүх
Улс төр
Нийгэм
Эдийн засаг
Миний хайртай шавь нар 2009
Чөлөөт цаг
Миний зурагнууд
Бичлэг

Сүүлийн бичлэгүүд

Эссе үнэлэх шалгуур
(гарчиггүй)
(гарчиггүй)
(гарчиггүй)
дуу
martin luter king
Дэлхийн 2-р дайн
Дэлхийн 2-р дайн
Яагаад их хэмжээний мөнгөний илүүдэл гардаг бэ
Сонгодоог эдийн засгийн ухаан
Дотоодын нийт бүтээгдэхүүн
Дэвид Рикардо
Монголын эзэнт гүрэн
Зүүн гарын Монгол
17-18 зууны Монгол орон

Найзууд

physic_93 geography93 Болио93




:-)
 
xaax