Миний ертөнц

Нийгмийн нийтлэг

16:14 , 2009-10-30 .. Бичигдсэн: Нийгэм .. 3 сэтгэгдлүүд .. Холбоос

Нийгмийн нийтлэг, түүний төрөл

И-мэйл Хэвлэх

НИЙГМИЙН НИЙТЛЭГ ГЭЖ ЮУ ВЭ?

Нийгэм нь бүхэллэг, нийгэмшсэн соёлын тогтолцоо боолохынхоо хувьд олон тооны бүрэлдэхүүн үүсгэгч, нэгдмэл чанаруудын дэд тогтолцооноос тогтдог. Ийм төрлийн нийгмийн тогтолцооны чухал хув маяг бол нийгмийн нийтлэг юм. Нийгмийн нийтлэг амьдралын нөхцөл, хэв маяг, ухамсар, нийгмийн хэм хэмжээ, үнэлэмж, сонирхол зэргээр ямар нэг хэмжээнд адил төстэй хүмүүсийн харьцангуй тогтвортой цогц нэгдэл юм.

Нийгмийн нийтлэгийг хүмүүс зориудаар үүсгэн бий болгодоггүй бөгөөд харин түүхэн хөгжлийн явцад өөрөө аяндаа үүсэн төлөвшдөг юм. Янз бүрийн нөхцөл байдал, цаг үед, янз бүрийн хөрс сууринд олон төрлийн нийтлэг төрж бий болжээ.
Энэ нь – нийгмийн үйлдвэрлэлийн нөлөөгөөр (үйлдвэрлэлийн хамт олон, нийгмийн бүлгүүд, анги, давхраа, мэргэжил боловсрол гэх мэт), - угсаа гарал, үүслийн шинжээр (ард түмэн, үндэстэн угсаатан), - хүн ам зүй, жам ёсны хүчин зүйлээр (нас, хүйс, суурьшил, нутаг дэвсгэр, гэр бүл), - санамсаргүй нэгдсэн бүлгийн хобоогоор (хөл бөмбөгийн хөгжөөн дэмжигчид гэх мэт) гэх зэргээр нэгдсэн нийтлэгүүд байна.

УГСААТНЫ НИЙТЛЭГ, ТҮҮНИЙ ХЭЛБЭРҮҮД

Угсаатны нийтлэгийн хэлбэрүүд. Угсаатан гэдэг ойлголт нь өөртөө хүмүүсийн анхны нийтлэг болох ураг, овог, аймаг, ястан болон сүүлд бүрэлдэн бий болсон үндэстэн гэсэн ойлголтыг өөртөө багтаасан өргөн хүрээтэй ойлголт юм.
Овог нь гарал үүслийн нийтлэг, нэг хэл яриа, нийтлэг заншил, шүтлэг, соёл аж байдлын шинжийг эзэмшсэн, цусан төрлийн холбоо бүхий бүлэг юм. Хүний сүрэглэн амьдрах ёсыг халж гарч ирсэн, хүмүүсийн нийтлэгийн анхны хэлбэр нь бүдүүлгээр тэгшитгэн хуваарлах үндсэн дээр хамтын аж ахуйгаа хөтөлж, бие биенээ тэтгэх нэгдмэл зохион байгуулалт үүсэж байгаад аажмаар задарчээ.
Аймаг нь овгийг бодвол хэдэн зуугаас хэдэн мянган хүмүүс, хэд хэдэн овгоос бүрдсэн хүмүүсийн үлэмж томоохон нийтлэг мөн. Аймаг нь овгийн дээрх шинжүүдийг хадгалсан байхаас гадна овгоос ялгагдах гол зүйл нь тодорхой харъяалсан нутаг дэвсгэртэй байв. Өмчийн ялгаа гарсан үеэс овогтой нэгэн адил задарсан байв.
Овог, аймгийн нийтлэг нь аж ахуй үйл ажиллагааг өрнүүлэх, хүй нэгдлийн соёлыг хөгжүүлэхэд өргөн бололцоо гаргаж, хүмүүсийг нягтруулахад тус дөхөм болжээ. Овог, аймаг нь нийгмийн үүргийн зөвхөн заримыг биелүүлж байснаас ястны нийтлэг онцгойрон гарах эхлэлт бий болжээ.
Цусан төрлийн холбоог халж гарч ирсэн ястан нь нийтлэг хэл, сэтгэл зүйн онцлог, заншил, зан төрх уламжлалаар бэхжсэн, аж төрөх ёс, соёлын онцлогоор хэлхэлдэж холбогдсон бөгөөд нэг газар нутаг дээр оршин амьдрагч хүмүүсийн нийтлэг юм. Ястан бүрэлдэн бий болсон нь үйлдвэрлэлийг хөгжүүлэх, үйлдвэрлэлийн туршлага, соёлын ололтыг хуримтлуулах, солилцох хэл яриа болон хэдэн арван зуун мянган хүний оршин суудаг уудам нутаг дэвсгэр дээр хүмүүсийн хоорондын харилцааны бүх хэлбэрийг боловсронгуй болгоход тус дөхөм үзүүлжээ. Гэвч энэхүү нийтлэг нь арилжаа солилцоо болон таваарын үйлдвэрлэлд саад болж байв.
Олон ястны хооронд эдийн засгийн холбоо харилцаа хөгжиж, үндэстний дотоод зах зээл үүсэн хөгжих явцад ястнууд нэгдэн нийлж хүмүүсийн нийтлэгийн шинэ хэлбэр болох үндэстэн бий болжээ.
Үндэстэн гэдэг бол хэл, газар нутаг, эдийн засаг, сэтгэл зүй, соёлын нийтлэгийн үндсэн дээр түүхийн ёсоор бүрэлдэн тогтсон хүмүүсийн нийтлэг юм.
Үндэстэн гэсэн ойлголтонд тодорхой нутаг дэвсгэрт амьдарч байгаа нэг үндэстнүүдийн угсаатны шинж чанарууд төдийгүй тухайн үндэстэн угсаатнаас өөр үндэстэн угсаатны газар нутагт амьдарч байгаа бүх төлөөлөгчид багтана.

   * үндэстэн бүр бие даан хөгжих хандлага,
   * үндэстнүүд ойртох, үндэстнүүдийн тусгаарлагдмал байдал арилгах үндэстнүүдийн эдийн засаг нэгдэх замаар аж ахуй нь нэгдсэн зах зээл бий болох хандлага юм.

Энэ хоёр хандлага нь зүй ёсоор гарч ирсэн дэвшилтэт хандлага юм.

Үндэстний асуудалд эерэг хандлага байхын хамт сөрөг, туйлширсан хандлага байсаар байгаа нь аливаа үндэстэн угсаатны харилцаанд ноцтой үр дагаврыг бий болгож байна. Ийм сөрөг хандлагууд гэвэл:

    * өөрийн үндэстнийг бусад үндэстнээс дээгүүр тавих үзэл (национализм)
    * нэг үндэстэн нөгөөгөө дарлаж мөлжих (колонизм)
    * энэ 2 үзлийг өөртөө агуулсан, өөрийн үндэстэнг дэлхийд ноёрхуулах буюу их гүрний дээрэнгүй үзэл (фашизм)
    * арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл (апертейд)
    * аймаглан устгах (геноцид)
    * нэг анги, тухайлбал ажилчин ангийн диктатур тогтоох үзэл (пролетарийн интернационализм) зэрэг гажуудсан олон хувилбарыг дотроо агуулсан байдаг.


УГСААТАН ГЭЖ ЮУ ВЭ? Угсаатан гэдэг нь тодорхой газар нутгийн хүрээнд түүхэн ёсоор тогтсон соёл, сэтгэл зүйн ерөнхий шинж онцлогийг хадгалсан, урт удаан хугацааны холбоотой том бүлэг хүмүүсийн тогтвортой цогц юм. Угсаатны илрэх гадаад хэлбэр нь этноним буюу өөрсдийгөө нэрлэсэн байдал (оросууд, немцүүд г.м) байдаг. Нэг угсаатан нь нөгөөгөөсөө өөрийн уг гарвалын шинж, хэл ба соёлоороо ялгагдана.

УГСААТАН БҮРЭЛДЭХ НӨХЦӨЛ. Аливаа нэгэн угсаатан төлөвших байгалийн урьдчилсан нөхцөл нь нутаг дэвсгэрийн харъяалал юм. Учир нь нутаг дэвсгэр л хүмүүсийг бие биетэйгээ нягтарч, нэгдэх нөхцлийг олгож байдаг. Харин угсаатан төлөвшсөний дараа энэ шинж чанар нь хоёрдугаар зэргийн ач холбогдолтой болдог.
Тухайлбайл. Еврей үндэстэн гэхэд л тараан цацагдсан нөхцөлд ч өөрийн адил төстэй шинжээ дэлхийн өнцөг булан бүрт хадгалсаар байдаг.
Угсаатан бүрэлдэх хоёр дахь гол нөхцөл нь тэдний хэл ярианы нийлэг байдаг юм. Гэхдээ энэ шинж ч гэсэн туйлын ач холбогдлыг ауулдаггүй. Жишээ нь. АНУ-д америк утсаатан юуны өмнө аж ахуй, улс төр болон бусад холбоо хамаарлын явцад бүрэлдсэн бөгөөд тэдний хэлний нийтлэг байдал нь энэ үйл явцын үр дүн байсан юм.
Угсаатны нийтлэг чухал нөлөөг зан байдлын үнэт зүйлс, хэм хэмжээ зэрэг оюуны соёлын нэгдлүүд, тэдэнтэй холбоо бүхий хүмүүсийн ухамсар, зан байдлын нийгэм, сэтгэл зүйн шинжүүд үзүүлдэг.
Угсаатны нийтлэг төлөвшихөд арьс өнгө, шашины зэрэг нийтлэгийн бусад төрлүүдтэй давхцах давхцал чухал үүргийг гүйцэтгэнэ. Арьс өнгөөр ялгагдах угсаатын жишээ гэвэл негр үндэстэн байх жишээтэй.
Социологийн судалгааны дүнгээс харахад Африк ба АНУ дахь хар арьстнууд өөрсдийгөө нэгдмэл нийтлэгийн хэлбэр гэж үздэг байна. Харин соёл ба оюун санааны цогцолбор бүтэц болох шашин нь угсаатан бүрэлдэхэд асар том нөлөө үзүүлдэг.
Түүгээр ч үл барам шашин угсаатын гэж хэлж болохуйц бүрэлдлийн томоохон тогтолцоо маягаар илэрч болдог байна. Үүний тод жишээ нь хойт Ирланд дахь католик ба протестант шашинтнууд, Босний Герцеговин дахь лалын шашинтнуудыг нэрлэж болно.
Төлөвшиж тогтсон угсаатны нийтлэгийн нэгтгэгч үзүүлэлт нь угсаатны өөрийгөө ухамсарлахуй буюу тодорхой угсаатны харъяалагдах мэдрэмж юм. Угсаатны өөрийгөө ухамсарлахуйд голлох үүргийг тухайн угсаатанд ордог хүмүүсийн түүхэн хувь заяаны нэгдмэл үүсэл гүйцэтгэдэг.
 


Сэтгэгдэл үлдээх

17:55 , 2012-11-20 .. Бичсэн: Зочин
Ёстой их баярлалаа угсаатан үндэстэний ялгааг гаргаж чадахгүй байсан юмаа ашгүй олчихлоо

иррирл

17:32 , 2010-12-20 .. Бичсэн: Зочин (зочин)
rolling on the floor


16:38 , 2010-03-23 .. Бичсэн: Зочин
хайртай

{ Сүүлийн хуудас } { 22 -р хуудас Нийт хуудасны тоо: 48 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

http://niceblog_tseegii@blogmn.net
http://P_khuvizaya
http://shureeblogmn.net
http://zaya_g
http://munkhdavaa93.gogo.mn
http://samdan_93blogmn.net
http://physic_93
olloo.mn
YouTube

Ангилалууд

Шүлэг
Түүх
Улс төр
Нийгэм
Эдийн засаг
Миний хайртай шавь нар 2009
Чөлөөт цаг
Миний зурагнууд
Бичлэг

Сүүлийн бичлэгүүд

Эссе үнэлэх шалгуур
(гарчиггүй)
(гарчиггүй)
(гарчиггүй)
дуу
martin luter king
Дэлхийн 2-р дайн
Дэлхийн 2-р дайн
Яагаад их хэмжээний мөнгөний илүүдэл гардаг бэ
Сонгодоог эдийн засгийн ухаан
Дотоодын нийт бүтээгдэхүүн
Дэвид Рикардо
Монголын эзэнт гүрэн
Зүүн гарын Монгол
17-18 зууны Монгол орон

Найзууд

physic_93 geography93 Болио93




:-)
 
xaax