Миний ертөнц

Тусгаар тогтнолын түүх

13:49 , 2009-10-30 .. Бичигдсэн: Түүх .. Холбоос

Монголын тусгаар тогтнолын түүх

1206 онд байгуулагдсан Монголын эзэнт улсын төрийн тусгаар тогтнол 17 дугаар зуунд алдагдсан бөгөөд энэ нь түүний дотоод байдал болон гадаад хүчин зүйлстэй салшгүй холбоотой юм. Дотоод улс төрийн байдлын хувьд Монгол улсын нэгдмэл байдал алдагдаж, Халх Монгол, Өмнөд Монгол, Ойрад буюу Баруун Монгол гэсэн хэсэгт хуваагдсан байв. Үүний зэрэгцээ Буриадууд Байгаль нуурын ар өврөөр нутаглаж, Халхын ноёдод татвар төлдөг байжээ. Монголчууд зүүн баруун гэж хуваагдах болсон нь газар нутгийн байршил, эрхлэх аж ахуйтайгаа холбоотойгоор тэртээ 11 дүгээр зууны үеэс ойн, талын...



Монголын түүх

13:49 , 2009-10-30 .. Бичигдсэн: Түүх .. Холбоос

АБАГА ХАН

Хүлэгү хааны ууган хөвгүүн, Чингис хааны гуч. Абага хан Иранд тогтож байсан Монголын Ил хаадын улсыг 1265-1285 онд захирч байсан. Ил хаадын улсыг үндэслэн байгуулагч нь Хулагу, Абага, Аргун, Газан нар болно. Ил хаадын улс нь анхандаа Монгол гүрний захиргаанд байж байгаад аажимдаа биеэ даан, салан тусгаарлажээ.

АГВААНБАЛДАН

Занын /1797-/ Их шинэтгэгч чиглэлийн төлөөлөгч, буддын философич, философийн түүхч.

Агваанхайдавын шавь. Сэцэнхан аймгийн Хардэл жанжин бэйсийн хошуу /Галшар сум/-нд терсөн. Их хүрээнд буддын шашны боловсрол олж 1831 онд Төвдийн Лхас хотноо гавжийн зэрэг хамгаалж...



Улаанбаатар хотын түүх

13:39 , 2009-10-30 .. Бичигдсэн: Түүх .. Холбоос

Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын түүх бол монголчуудын эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэл, тусгаар тогтносон орны улс төр, эдийн засаг, шашин, соёлын төвийн түүх, монголчуудын бэлгэдэл юм.
Нийслэл хотынхоо үүсгэн байгуулагдсан түүхийг 1841 онд “Эрдэнэнийн эрх” хэмээх түүхэнд тэмдэглэжээ. Улаанбаатар хотын үүсэл нь XVII зууны үеийн монгол орны улс төрийн байдалтай нягт холбоотой. Их хүрээ 1640-1855 оны хооронд нийтдээ 28 удаа нүүж байсан гэдэг эрдэмтэдийн судалгаа байдаг. Улаанбаатар хотын үүсэл хөгжлийг дараахь шатанд хувааж үзэж болох юм.

Нүүдлийн өргөө /1639-1778/

ihhuree.jpg1639 онд одо...



Зураг түүх өгүүлнэ

13:38 , 2009-10-30 .. Бичигдсэн: Түүх .. Холбоос
"Зураг түүх өгүүлнэ" нэртэй булан шинээр нээлээ. Энд та бүхэн нилээд түүх өгүүлсэн ховор зургуудыг үзэж харах боломжтой. Бас ч гэж сонин содон нүдэнд тусахуйц сонирхолтой санагдах зурагнуудыг оруулж байх болно оо.


Атилла хааны удирдахуйн ухаан

13:31 , 2009-10-30 .. Бичигдсэн: Түүх .. Холбоос
Хуаранд амгалан байх: “Ёс суртахуун ба сахилга”

Хүннүчүүдийн хуарангуудад аливаа үндэстний адилаар баяр баясгалан, уй гуниг ээлжилж байсан нь мэдээж. Ээлжит ялалт баяр хөөр авчирч, найр наадмын баясгалант дуу хуур цууриалдаг, амар тайван, аюулгүй байдлын уур амьсгал ноёлдог, дайн тулалдаанд баатрууд нь унах, байгалийн гамшиг нүүрлэх, хоол хүнсээр гачигдахад хуаран даяар уй гашуу, зовлонгийн уур амьсгал ноёлдог байжээ.


Хүннүчүүдийн ёс суртахуун болон сахилга заримдаа маш өндөр байсан, заримдаа ихэд доош унадаг байсан нь сонин. Тэр ч байтугай зарим үед тэдний амьдрал статус-кво маягтай ч болж б...



Хархорин хотын түүх

13:26 , 2009-10-30 .. Бичигдсэн: Түүх .. Холбоос

Хархорум хотын түүх

Түүний өмнөхөн Өгөөдэй хаан ор суусны 7-р он хөхөгчин хонин жил (1235 он)-ийн хавар Х‎э Линь (Хархорум) хотыг цогцлон байгуулж Түмэн Амгалант ордныг барьж, 8-р оны (1236 он) улаан бичин жилийн цагаан сард олон ван ноёд зоог базаан уг ордныг барьж гүйцсэнд зориулж их найр, хурим ёслол vйлджээ. Ийнхүү Өгөөдэй хаан Хархорумын бүтээн байгуулалтын ажлыг зохион байгуулснаар Монголын эзэнт гүрний нийслэлийн өнгө төрхийг илэрхийлэхүйц хот болсон байна. Хархорум ...



{ Сүүлийн хуудас } { 2 -р хуудас Нийт хуудасны тоо: 2 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

http://niceblog_tseegii@blogmn.net
http://P_khuvizaya
http://shureeblogmn.net
http://zaya_g
http://munkhdavaa93.gogo.mn
http://samdan_93blogmn.net
http://physic_93
olloo.mn
YouTube

Ангилалууд

Шүлэг
Түүх
Улс төр
Нийгэм
Эдийн засаг
Миний хайртай шавь нар 2009
Чөлөөт цаг
Миний зурагнууд
Бичлэг

Сүүлийн бичлэгүүд

Эссе үнэлэх шалгуур
(гарчиггүй)
(гарчиггүй)
(гарчиггүй)
дуу
martin luter king
Дэлхийн 2-р дайн
Дэлхийн 2-р дайн
Яагаад их хэмжээний мөнгөний илүүдэл гардаг бэ
Сонгодоог эдийн засгийн ухаан
Дотоодын нийт бүтээгдэхүүн
Дэвид Рикардо
Монголын эзэнт гүрэн
Зүүн гарын Монгол
17-18 зууны Монгол орон

Найзууд

physic_93 geography93 Болио93