Миний ертөнц

Улаанбаатар хотын түүх

13:39 , 2009-10-30 .. Бичигдсэн: Түүх .. 26 сэтгэгдлүүд .. Холбоос

Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын түүх бол монголчуудын эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэл, тусгаар тогтносон орны улс төр, эдийн засаг, шашин, соёлын төвийн түүх, монголчуудын бэлгэдэл юм.
Нийслэл хотынхоо үүсгэн байгуулагдсан түүхийг 1841 онд “Эрдэнэнийн эрх” хэмээх түүхэнд тэмдэглэжээ. Улаанбаатар хотын үүсэл нь XVII зууны үеийн монгол орны улс төрийн байдалтай нягт холбоотой. Их хүрээ 1640-1855 оны хооронд нийтдээ 28 удаа нүүж байсан гэдэг эрдэмтэдийн судалгаа байдаг. Улаанбаатар хотын үүсэл хөгжлийг дараахь шатанд хувааж үзэж болох юм.

Нүүдлийн өргөө /1639-1778/

ihhuree.jpg1639 онд одоогийн Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутагт Цагаан нуур буюу Ширээт нуур гэдэг газар шашны тэргүүнээр Занабазарыг өргөмжлөхдөө түүнд зориулж Орд-Өргөөг байгуулж өгчээ. Энэ өргөө нь өнөөгийн Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын үүсэл болсон гэж үздэг. 1640-1778 оны хооронд Өргөө хот өргөжин тэлж Их хүрээ болсон байна.
Өргөө нь:- Монголын шарын шашны төв- Халх Монголын улс төрийн төв
- Гадаад дотоодын худалдааны чухал зангилаа голомт болж байсан байна. Өөрөөр хэлбэл, Өргөө нь жинхэнэ хот болон хувирах хөгжлийн шинэ үедээ орсон байна.

Их хүрээ /1778-1910/

nuudliinergee.jpg Энэ үеийн гол онцлог нь Их хүрээ суурьшиж хот болон хөгжиж эхэлсэн явдал юм. Их хүрээ 1778 онд одоогийн Улаанбаатар хотын төв хэсэг байгаа Сэлбийн голын хөндийд бууснаас хойш суурьшиж эхэлсэн гэдэг. Монголын урчууд сүм дуганыг барьж байгуулахдаа үндэснийхээ барилга ялангуяа гэрийн уламжлалыг чадамгай ашиглан хөгжүүлсний зэрэгцээ Хятад, Төвд уран барилгын уламжлалаас хэрэглэж байжээ.
XIX зууны үед Их хүрээ зөвхөн шашны төв төдийгүй Монгол орны улс төр, засаг захиргаа, соёлын чухал төв, худалдаа харилцааны том зангилаа болж жинхэнэ хот болон хувирсан. Энэ үед Их хүрээний нийт хүн ам 15-20 мянга орчим байсан болов уу гэж үздэг. Их хүрээ хотод Гандан, Зүүн хүрээ, Баруун дамнуурчин, Маймаа хот, Консул сайдын яам, Дамбадаржаа зэрэг газрууд хамаарагдаж байсан байна. Их хүрээ нь XIX зууны эцэс гэхэд монгол орны шашин, улс төр, худалдаа, үндэсний болон нийгмийн зөрчил тэмцлийн гол зангилаа төв болж чадсан юм.

Нийслэл хүрээ /1911-1921/

niislelhuree.jpg Сэргээн байгуулагдсан Монгол улсын нийслэл болсон үе. Нийслэл хүрээ улс орны амьдралд онцгой үүрэг гүйцэтгэх болсон.

 

 

 

 

Улаанбаатар хот /1921 оноос одоо хүртэл/

ubhot.jpg 1924 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 14 дүгээр хуралдаанаар нийслэл хотыг улсын нийслэл хот гэдгийг давтан хуульчилж хотын нэрийг Улаанбаатар хот хэмээн өөрчлөхөөр болсон.
1954 онд анх удаа Улаанбаатар хотыг хөгжүүлэх 20 жилийн хэтийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлж эхэлсэн.
1990-ээд оны зун монголд анх удаа олон намын оролцоотой ардчилсан сонгууль явагдсан. Энэ сонгуулийн үр дүнд монголд анхны байнгын ажиллагаатай, олон намын бүрэлдэхүүнтэй парламент Улсын бага хурал байгуулагдсан.
1992 онд Монгол улсын шинэ үндсэн хууль (4 дэх) батлагдсан. Монгол улсын Үндсэн хуулинд “Монгол улсын нийслэл нь Улаанбаатар хот мөн” гэж заасан юм. Нийслэл нь өөрийн туг, бэлэг тэмдэгтэй.

tuuh.jpg Хотын дарга нар

- Моононгийн Баяр 1924-1926 он
- Санжийн Батсүх 1926-1927 он
- Дуламжавын Гомбожав 1927-1929, 1930-1931, 1936-1939 он
- Ламжавын Мижиддорж 1929-1930 он
- Бадамын Цэдэндамба 1931-1932 он
- Өлзийн Равдан 1932.07.04-08.27
- Дансранбилэгийн Догсом 1932-1933 он
- Дамдингийн Чимэддаваа 1933-1936 он
- Лодойн Тавхай 1939.05-11
- Өлзийцогтын Мажиг 1940-1941 он
- Ломбодонойн Дамдин 1941. 07-08
- Эрэндоогийн Лувсаннаваан 1941. 09-11 он
- Содномын Шагдар 1942-1944 он
- Гүндийн Багаа 1944-1956 он
- Бадрахын Ламзав 1956 он
- Будын Батжаргал 1956-1959 он
- Санжийн Батаа 1959-1962 он
- Мангалжавын Лувсанчоймбол 1962-1965 он
- Догсомын Цэдэв 1965-1971 он
- Сономын Лувсангомбо 1971-1972 он
- Сүрэнжавын Балбар 1972-1976 он
- Очирын Цэнд 1976-1978 он
- Самбуугийн Мөнхжаргал 1978-1990 он
- Лхамсүрэнгийн Энэбиш 1990-1992 он
- Цэрэндэмбэрэлийн Баасанжав 1992-1996 он
- Жанлавын Наранцацралт 1996-1998 он
- Миеэгомбын Энхболд 1999-2005 он
- Цогтын Батбаяр 2005-2007 он
- Түдэвийн Билэгт 2007-2008 он
- Гомбосүрэнгийн Мөнхбаяр 2008 оны 12 сараас

Сэтгэгдэл үлдээх

21:08 , 2015-11-29 .. Бичсэн: Зочин
tank you so much hicheeld mash ih hereg bolloo shuu ирмэх

22:25 , 2015-02-11 .. Бичсэн: zochin (зочин)
gehdee ulaanbaatar hotiinhoo tuuhiig medeh muu yum gejuu zarim humuus uurstuu medehgue yum baij arai denduu yumaa. saitaar zohisgue ug hereglej bolno gejuu jisheelvel enhjargal dolgorjav gej ene 2 hund heregtei medeelel ugsun baina.Hedii 2 jiliin umnu 2013 onii setgeldelch gelee minii huuchnii yavdal suhuhn buruuch gelee ingej huniig hel amaar doromjolj bolno gejuu ууртай

22:15 , 2015-02-11 .. Бичсэн: zochin (зочин)
uu zurag uldeehee martchihsan baina гоё шүү

22:14 , 2015-02-11 .. Бичсэн: zochin (зочин)
end baigaa busad talarhsan zochdiin neg bi bolmoor baina.Bi huuhed miniich gesen hicheeld ih hereg bolloo bayrlalaa

kkkk

13:26 , 2014-12-07 .. Бичсэн: ?????? (зочин)
Wow....

13:25 , 2014-12-07 .. Бичсэн: nuuts (зочин)
Wow....

Iim medeelel. . . .

13:11 , 2014-12-07 .. Бичсэн: Munkhmanlai (зочин)
Iim medeelel ih niitlej baigaarai.

Bayarlalaa

13:10 , 2014-12-07 .. Бичсэн: Munkhmanlai (зочин)
Geriin daalgavraa hiihed yag heregtei medeelel baina.

13:09 , 2014-12-07 .. Бичсэн: Munkhmanlai (зочин)
Bayarlalaa

Talarhal

23:35 , 2014-11-11 .. Бичсэн: anuka (зочин)
Tand mash ih bayrlalaa minii hicheeld tusalsand talarhalaa rose гоё шүү 8540-001-17-1075[1]

Talarhal

22:53 , 2014-11-11 .. Бичсэн: Зочин
Tand mash ih bayrlalaa minii hicheeld mash ih ach tus hurgelee rose thanks

01:37 , 2014-10-29 .. Бичсэн: Халиун (зочин)
Mash ih bayarlalaa minii hicheeld ih tus bolloo

bayarluu

21:02 , 2014-10-28 .. Бичсэн: ganzaya (зочин)
daalgawriig mine zaaj ogsond bayarlalaa

12:10 , 2014-09-28 .. Бичсэн: Зочин
Thanks

20:54 , 2014-02-12 .. Бичсэн: Зочин
Bayarlalaa ene minii hicheeld ih heregtei bsan yum tanai saitad uneheer ih bayarlalaa

{ Сүүлийн хуудас } { 40 -р хуудас Нийт хуудасны тоо: 48 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

http://niceblog_tseegii@blogmn.net
http://P_khuvizaya
http://shureeblogmn.net
http://zaya_g
http://munkhdavaa93.gogo.mn
http://samdan_93blogmn.net
http://physic_93
olloo.mn
YouTube

Ангилалууд

Шүлэг
Түүх
Улс төр
Нийгэм
Эдийн засаг
Миний хайртай шавь нар 2009
Чөлөөт цаг
Миний зурагнууд
Бичлэг

Сүүлийн бичлэгүүд

Эссе үнэлэх шалгуур
(гарчиггүй)
(гарчиггүй)
(гарчиггүй)
дуу
martin luter king
Дэлхийн 2-р дайн
Дэлхийн 2-р дайн
Яагаад их хэмжээний мөнгөний илүүдэл гардаг бэ
Сонгодоог эдийн засгийн ухаан
Дотоодын нийт бүтээгдэхүүн
Дэвид Рикардо
Монголын эзэнт гүрэн
Зүүн гарын Монгол
17-18 зууны Монгол орон

Найзууд

physic_93 geography93 Болио93




:-)
 
xaax