Миний ертөнц

Монголын түүх

13:49 , 2009-10-30 .. Бичигдсэн: Түүх .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос

АБАГА ХАН

Хүлэгү хааны ууган хөвгүүн, Чингис хааны гуч. Абага хан Иранд тогтож байсан Монголын Ил хаадын улсыг 1265-1285 онд захирч байсан. Ил хаадын улсыг үндэслэн байгуулагч нь Хулагу, Абага, Аргун, Газан нар болно. Ил хаадын улс нь анхандаа Монгол гүрний захиргаанд байж байгаад аажимдаа биеэ даан, салан тусгаарлажээ.

АГВААНБАЛДАН

Занын /1797-/ Их шинэтгэгч чиглэлийн төлөөлөгч, буддын философич, философийн түүхч.

Агваанхайдавын шавь. Сэцэнхан аймгийн Хардэл жанжин бэйсийн хошуу /Галшар сум/-нд терсөн. Их хүрээнд буддын шашны боловсрол олж 1831 онд Төвдийн Лхас хотноо гавжийн зэрэг хамгаалж 1836-1847 онд Их Хүрээний цорж байсан. Агваанбалдан 96 зохиол бүхий зургаан боть ном бичсэн. Одоогоор 50 орчим зохиолыг нь олоод байна. Буддын философи, логикийн асуудлыг судалж тайлбарласан Түн утгыг дурдсан дуулал тонилохуйд орохын үүд хэмээгч оршвой", "Дөрвөн тогтсон тааллын ёсны хоёр үнэний тайлбар","Их тогтсон тааллын дэлгэр тайлбар" "Төв үзлийн дуулал" зэрэг бүтээлээрээ их алдаршсан. Агваанбалдан хоосон чанарын сургаалыг барьж хумхын тоос /дульпран/-ны онол, шүтэн барилдахын хийгээд хоөр үнэний сургаалаа боловсруулсан, аливаа философийн тогтолцоог суурь, мөр, үр хэмээх гурван асуудалд хэрхэн ханддагаар нь ялган тодорхойлж болно гэж үзсэн. Агваанбалдан оршин буй нийгмийнхээ доройтлыг шүүмжилж, эх орныхоо тусгаар тогтнолыг сэргээн мандуулахын чухлыг дэвшүүлэн тавихдаа шашны үзэл номлол.ёс горимыг анхны нь хэлбэрээр сэргээн "цэвэр ариун" хөгжүүлснээр сая санасандаа хүрнэ гэж үзээд хувь хүмүүсийг ухааруулан гэгээрүүлэх замыг сонгож байсанд түүний нийгэм-улс төрийн үзэл санаа илэрдэг. Агваанбалдан тоо, одон орон зэрэг байгалийн шинжлэлийн тодорхой салбарыг судалж байсан.

АЛТАН, ХУЧАР

Есүхэй баатрын хоёр авга, Хотула хааны хөвгүүд. Есүхэйг нас барсны дараа Тайчуудыг дагаж тэднийг цохигдмогц Тэмүүжинд ирж 1189 онд Чингис хаан өргөмжлөхөд хүчин зутгэцгээсэн. Хожим Жамухыг дагаж гуйвж дайвсан.Мөн татаартай байлдахад тангаргаа няцаж урвасны тул тэд цаазлагджээ.

АЛУН ГУА

Монгол хаадын уг гарвал Бөртэ чонын 12 дахь үеийн Добу мэргэний хатан Добу мэргэнийг нас барснаас хойш ахмад хевгуүд Бэлхнүүдэй, Бөхнүүдэй хоёр дүү Буха хатги, Богтсалжууд, Бодончар мунхаг гурвыг зарц Малиг баягуудын хөвүүд байж магадгуй гэж ад үзэхэд нь таван хөвгүүндээ нэг нэг мөс /сум/ өгч хугалуулаад дараа нь таван мөсийг багцалж өгөөд ''хугал" гэхэд тэд хугалж эс чадав. Үүнээс ганц ганцаар бол дайсанд амархан ялагдана, бүгдээр эв эеэ хичээж амьдар хэмээжээ.

АЛХА БЭХИ

Чингис хааны охин, гүнж. Харлагийн Арслан хан сайн дураар дагаар ирсний учир түүнд хатан болгон өгчээ. Тэгээд зарлигболруун: Энэ бие хэврэг боловч Эрхт нар мөнх шүү. Саруул ухаанаас илүү Сайн нөхер байдаггүй. Мунхаг хилэнгээс илүү Муу дайсан байдаггүй Эрхэм итгэл олон боловч Энэ бие бүгдээс итгэлтэй. Хайрлах юм олон боловч Хапуун амь хамгаас хайрлалтай. Хажуужиж явбаас хамагт хэрэгтэй Ариун явбаас ашид тустай.

АМБАГАЙ ХААН

Сэнгүүн билэг гэж байж. Тэр үед Хабул хаан Хамаг Монголыг захирч байсан ба өөрөө долоон хүүтэй атлаа Амбагайд хаан ширээ эзлүүлэхээр гэрээслэжээ. Амбагай татааруудтай ураг барилдаж охиноо өгөхөөр очиход нь барьж аваад Алтан улсад хүргүүлснийг тэнд тэлж хадан хороожээ. Амбагай хаан: "Таван хурууны хумсыг тамтартал, арван хуруугаа барагдтал миний өшөөг авахыг оролдогтун" гэж гэрээслэсэн үгээ Балхач хэмээх дагуулаараа хэлүүлжээ. Амбагай хаан арван хөвгүүнтэй, түүнээс тайчууд овог үүсчээ.

 

АВАРГЫН БАЛГАС

Дэлгэрхаан сумын нутагт, Аваргын голын хойд дэнж Рашаан дэрсний ухаа хэмээх толгодын дунд эртний нэгэн хотын үлдэгдэл бий. Түүхэн сурвалжуудад тэмдэглэснээс үзвэл. Чингис хаан дөрвөн гол ордтой байжээ. Эдгээрээс Хэрлэн голын Хөдөө аралд Долоон Болдог, Шилхэнцэг хоёрын хооронд байсан ордыг зарим сурвалжид "Чингис хааны их орд" хэмээн тэмдэглэсэн байдаг. Хожмын судлаач, эрдэмтэд түүхэн баримтын мөрөөр хайж сурвалжилсаар дээрх туурийг Чингис хааны их орд "Аураг-ийг мөн хэмээн тогтоожээ. Аураг" нь 1189 оноос хойш лавтай 30 гаруй жил Хамаг Монголын ханлиг, Их Монгол улсын нийслэл маягийн суурин газар байсан гэж үздэг. Соёлын ул мөр хадгалсан талбайн хэмжээ 1200 м х 500 м. Эртний "Аураг" хэмээх нэр сунжирсаар одоо "Аварга" гэгдэх болжээ. "Аураг" ордны туурийг 1951 онд анх үзэж, 1961, 1966, 1967, 1976 онуудад нэрт эрдэмтэн Х.Пэрлээгийн удирдлагаар бага хэмжээгээр малтан шинжилж байжээ. Мөн 1992 онд Монгол Японы хамтарсан Турван гол" төслийн хээрийн шинжилгээний анги Аураг ордны туурийн талбайд /1200 х 500 м/ археологийн болон газар зүй, геофизикийн судалгаа хийж, туурийн ерөнхий зураглал үйлдсэн юм. 2001 оноос Монгол-Япон хамтарсан "Шинэ зуун" төслийн хүрээнд "Аураг" ордны туурийг судлах, хадгалж хамгаалах ажил хийгдэж байна. Хотын үлдэгдэл нь гар урлал, тариалангийн хороолол, шүтээний сүм, тусгай хана хэрмүүд болон орд харшийн барилга гэсэн дөрвөн хэсгээс бүрдэнэ. Гар урлал худалдааны хороололд хийсэн малтлагаар шавар ваар савны хагархай, анжисны хошуу, төмөр, яс, шавраар хийсэн жижиг эдлэлүүд, бичигтэй хүрэл зоос, тариа будааны хальс, төмрийн баас, малын яс, тусгай хана хэрмүүдийн нэгнээс төмөрлөг хайлуулах зуух, хайлуулсан ширэмний хэдэн хэсэг хайлш, төмрийн баас асар их хэмжээтэй, байшин дулаацуулах ханзны үлдэгдэл, шавар савны том хэсгүүд, чулуугаар хийсэн янз бүрийн билүү, гуранзын зүйлс гарсан. Ордны барилгын 180 ам метр суурийн дээр баганын суурь 40 гарсны зарим нь тодорхой хэлбэр гарган зассан байв. Довжооны өмнө талд зүлгэж зассан зургаан талтай чулуун багана олджээ.

АМГАЛАНТЫН ТУУРЬ

Биндэр сумын төвөөс зүүн хойш 40 км-т Амгалантын голын хөндийд оршино. Энд нарийн шавраар бурхан хийж шатаан бэхжүүлдэг байсан зуухны туурь байдаг. Нутгийнхан энэ зуух урлалын газарт түмэн бурхан бүтээж байсан гэж ярьдаг.

Агуу түүх минь юухнаар л илэрхийлэгдэх юм даа
Монголчууд бид агуу түүхтэй дэлхийн 7 томоохон иргэншлийн нэг. дэлхий дээр одоогоор байгаа 14000 гаруй угсаатан ястнуудаас Хүннү, Сяньби угсааны хожмын Монголчууд бидний түүх хамгийн агуу 7 дотор нь багтаж явна.
"Агуу түүх минь юухнаар л илэрхийлэгдэх юм даа" цааш унших »
Түүхийн асуудлууд...
Монголчуудын төрийн түүх албан ёсоор найман зууны тэртээгээр хэмжигдэнэ. Тэртээ 1206 онд Чингис хааныг Их Монгол улсын хаанаар өргөмжилснөөр төв азид олон зууны турш ноёрхож, унаж, сэргэж явсан Монгол болон түрэг, түнгүс зэрэг олон угсаатнууд нэгэн төрийн дор нэгдэж чаджээ.
"Түүхийн асуудлууд..." цааш унших »
Хүннү болон Уйгур улсуудын хаадын нэрс, дараалал мэдлэгт чинь нэмэр

"Хүннү болон Уйгур улсуудын хаадын нэрс, дараалал мэдлэгт чинь нэмэр" цааш унших »

Сэтгэгдэл үлдээх

fantastic

01:42 , 2010-12-31 .. Бичсэн: munhtuul
gaihaltai bisherjiin bs tnx tnx omogshjiin bs uuriiguu goljiin bas baharhajiin MGL hvn bolj tursunduu bi hamgiin aztai ярзайтал инээх гоё шүү гоё шүү алга ташилт

{ Сүүлийн хуудас } { 38 -р хуудас Нийт хуудасны тоо: 48 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

http://niceblog_tseegii@blogmn.net
http://P_khuvizaya
http://shureeblogmn.net
http://zaya_g
http://munkhdavaa93.gogo.mn
http://samdan_93blogmn.net
http://physic_93
olloo.mn
YouTube

Ангилалууд

Шүлэг
Түүх
Улс төр
Нийгэм
Эдийн засаг
Миний хайртай шавь нар 2009
Чөлөөт цаг
Миний зурагнууд
Бичлэг

Сүүлийн бичлэгүүд

Эссе үнэлэх шалгуур
(гарчиггүй)
(гарчиггүй)
(гарчиггүй)
дуу
martin luter king
Дэлхийн 2-р дайн
Дэлхийн 2-р дайн
Яагаад их хэмжээний мөнгөний илүүдэл гардаг бэ
Сонгодоог эдийн засгийн ухаан
Дотоодын нийт бүтээгдэхүүн
Дэвид Рикардо
Монголын эзэнт гүрэн
Зүүн гарын Монгол
17-18 зууны Монгол орон

Найзууд

physic_93 geography93 Болио93




:-)
 
xaax