Миний ертөнц

Интернет үүссэн түүх

13:42 , 2009-10-30 .. Бичигдсэн: Чөлөөт цаг .. Холбоос
  • RPANET сүлжээнд компьютерүүд нэмж холбосоор 1974 он гэхэд нийт 24 компьютер сүлжээнд холбогджээ.
  • 1983 онд АRPANET сүлжээг хоёр салган, армийн хэрэгцээнд зориулсан Milnet, эрдэм шинжилгээ судалгааны ажилд зориулсан Internet хэмээх 2 сүлжээг бий болгожээ. Энэ үед Internet сүлжээнд 1000 хүрэхгүй компьютер холбогдсон байлаа.
  • 1985 онд Канадын засгийн газар их дээд сургуулиудыг холбогсон Internet-тэй өрсөлдөхүйц том BITNET сүлжээг үүсгэсэн ба үүнийгээ Internet сүлжээтэй нийлүүлсэн байна.
  • 1986 онд АНУ-н Yндэсний Шинжлэх Ухааны Сан томоохон их дээд сургуулиудыг холбосон NFSNET сүлжээг байгуулжээ. 1987 оны эцсээр Internet-д 10000, BITNET-д 1000 толгой компъютер холбогдоод байжээ.
  • Улам олон хэрэглэгч холбогдох тусам сүлжээний хурд ихэд удааширч байсан тул, 1987 онд АНУ-н Yндэсний ШУ-ны Сангаас NFSNET-д зориулан өндөр хурдтай холболт тавьж эхэлжээ. Ингээд 1988 онд 13 дэд бүсийн Интернэт, 170 LAN сүлжээ, 56000 толгой компъютер холбоод байв. Канадын BITNET сүлжээг 1989 оноос эхлэн Интернэттэй ижилхэн протокол хэрэглэх болгож, тус онд АНУ, Канадын нийт сүлжээнд 20000 гаруй толгой компъютер холбогдоод байлаа.
  • Дэлхийн бусад оронд ч гэсэн үүнтэй ижил сүлжээнүүд байгуулагдаж эхэлсэн бөгөөд, ихэнхдээ Интернэтийнхтэй ижилхэн стандардтай байгуулж байжээ. Yүний үр дүнд бэлхийн бусад орны сүлжээнүүд хоорондоо зохицож холбогдох боломжтой болж байсан бөгөөд, 1990-ээд оны ихээр ихэнх улс орнуудын сүлжээнүүд хоорондоо холбогдож нэгэн аварга том сүлжээ байгуулагдаж эхэлжээ. Тухайн үед эдгээр олон дэд сүлжээ болгон нь өөрийн гэсэн нэр ус, үнэ төлбөр зэрэгээрээ ялгарч байжээ. Яваандаа Интернэт гэдэг нэрийг ерөнхийд нь хэрэглэх болж, бүхэл дэлхий даяарх сүлжээнүүдэд Интернэтийн хэрэглэдэг TCP/IP протокол хэрэглэгдэж эхэлжээ. 1992 оны эцэсээр 1 сая толгой компъютер Интернэтэд холбогдоод байв.
  • Анхандаа Интернэтэд бизнесийн зорилготой үйл ажиллагааг хориглосон байв. Бүх санхүүжилтийг улс орнуудын засгийн газар, судалгааны байгууллагуудаас гаргадаг байв. 1990-ээ оны эхээр бизнесийн жижиг сүлжээнүүд Интернэт-д холбогдож эхэлжээ. Ингээд нэгэн шинэ төрөлийн үйлчилгээ гарч ирсэн нь хүмүүсийг төлбөртэйгээр Интернэт-д холбож өгдөг явдал болж, удалгүй Интернэт нь зарлал сурталчилгааны томоохон зах зээл болов. Интернэтийн бизнес талын хэрэглээ нь маш хурдтай нэмэгдэж, тун удалгүй анхны зориго нь болох эрдэм шинжилгээ судалгааны талын хэрэглээнээс хэд дахин илүүтэйгээр бизнесийн зорилгоор ашиглагдаж эхэлжээ. 1994 онд Интернэтэд 4 гаруй сая толгой компъютер холбогдсон байхад, ихэнх нь бизнесийн зорилгоор холбогдсон байсан тул, АНУ, Канадын засгийн газарууд өөрсөддөө харъяалагдах цөөн хэдэн сүлжээндээ санхүүжилт хийхээ зогсоосон ба удалгүй бусад байгууллагууд, бусад орны засгийн газарууд ч гэсэн ижилхэн арга хэмжээ авчээ. Ингээд Интернэт нь цэвэр бизнесийн үйл ажиллагааан дээр оршин тогтнох болжээ.
  • Интернэт асар өндөр хурдтайгаар хөгжин хүрээгээ тэлж байсан бөгөөд энэ талаар нэлээд нарийвчилсан мэдээлэлийг та бүхэн дараах хаягаар орж олж авч болох юм: http://www.zakon.org/robert/internet/timeline/
  • Ингээд үзвэл олон тооны сүлжээнүүд хоорондоо холбогдож бий болгосон тул Интернэтэд ямар нэгэн удирдах төв гэсэн ойлголт байхгүй. Анхлан байгуулахад нь оролцож байсан хүмүүсийн ихэнх нь Интернэтийг төвлөрсөн удирдлагатай болгохгүйн тулд тууштай тэмцэж ирсэн бөгөөд, энэ нь эргээд зарим талаар ашиггүй байдалд ч хүргэсэн юм.



{ Сүүлийн хуудас } { 39 -р хуудас Нийт хуудасны тоо: 48 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

http://niceblog_tseegii@blogmn.net
http://P_khuvizaya
http://shureeblogmn.net
http://zaya_g
http://munkhdavaa93.gogo.mn
http://samdan_93blogmn.net
http://physic_93
olloo.mn
YouTube

Ангилалууд

Шүлэг
Түүх
Улс төр
Нийгэм
Эдийн засаг
Миний хайртай шавь нар 2009
Чөлөөт цаг
Миний зурагнууд
Бичлэг

Сүүлийн бичлэгүүд

Эссе үнэлэх шалгуур
(гарчиггүй)
(гарчиггүй)
(гарчиггүй)
дуу
martin luter king
Дэлхийн 2-р дайн
Дэлхийн 2-р дайн
Яагаад их хэмжээний мөнгөний илүүдэл гардаг бэ
Сонгодоог эдийн засгийн ухаан
Дотоодын нийт бүтээгдэхүүн
Дэвид Рикардо
Монголын эзэнт гүрэн
Зүүн гарын Монгол
17-18 зууны Монгол орон

Найзууд

physic_93 geography93 Болио93