Миний ертөнц

Ардчилсан хувьсгал ба тусгаар тогтнол

16:24 , 2009-10-30 .. Бичигдсэн: Түүх .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Ардчилсан хувьсгал ба тусгаар тогтнол

И-мэйл Хэвлэх

1990 онд Улаанбаатарт Монголын ардчилсан холбооны анхдугаар их хурал болсноор Монгол оронд шинэ эрин ирж буйг албан ёсоор зарласан юм. Яг л энд Монголын ардчилсан нам байгуулагдсанаа зарласнаар Монголд олон намын тогтоц нэгэнт бодит байдал болсныг тунхагласан юм. Яг л энд Шинэ дэвшилт холбоо хэмээх улс төрийн зорилго бvхий гурав дахь олон нийтийн байгууллага өөрийн төрснийг зарласнаар Монголд олон ургалч vзэл гарцаагvй зvйл болж гэдгийг нотолсон юм.

1990 онд дөнгөж төрж байсан Монголын ардчилал өөрийгөө хуульчилсан юм. XX зуунд болсон Монголын гурав дахь хувьсгал өөрийгөө дэлхий даяар зарлаж, Монгол улс тусгаар тогтносон, бvрэн эрхт, өөрийн хувь заяагаа өөрөө тодорхойлогч, хараат бус улс болж байгааг тунхаглажээ. Яг л 1907 онд сэм бvлэглэсэн Халхын ноёд улс орныхоо тусгаар тогтнолыг сэргээх ариун vйлсээ 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд гvйцэлдvvлэн тунхагласан лугаа адил. Яг л 1920 онд ардын, ноёдын, тvшмэдийн гурван бvлэг нууцаар vvсэн эх орноо гадны тvрэмгийлэгчдээс чөлөөлөхийг зорин vгсэж явсаар 1921 оны зун өөрийн эвслийн Засгийн газрыг байгуулж тусгаар улсаа ахин тунхаглаж байсны нэгэн адил.

1696 онд Канши хааны цэрэг Монголд довтолсон, ялангуяа 1757 онд Ойрдыг цохиж , Зvvнгарын хаант улсыг унагаснаас хойш 1990 оны ардчилсан хувьсгал гарах хvртлэх 300 орчим жилд Монгол орон бие даасан улс байгаагvй юм. Манжийн эрхшээлд байсан 200 гаруй жилийн турш Монголын ард тvмэн шууд дарлал зовлон амсаагvй боловч вассал орны хувьд өөрийн төргvй явж иржээ. Тусгаар тогтносон Монгол улс 1911-1915 оны хооронд ердөө гурван жил оршин тогтноод Хиагтын гэрээгээр Хятадын онцгой автоном муж болон хувирчээ.

1921-1946 оны хооронд тусгаар тогтнол нь хэнээр ч хvлээн зөвшөөрөгдөөгvй, зөвхөн Засгийн газар нь Зөвлөлт Оросоор зөвшөөрөгдсөн албан ёсоор Хятадын бvгд найрамдах улсын хэсэг, vнэн хэрэгтээ Зөвлөлтийн бодлогын хавсрага улсаар явж ирлээ. 1946 оны нэгдvгээр сард Хятад, хоёрдугаар сард ЗХУ Монголын тусгаар тогтнолыг албан ёсоор хvлээн зөвшөөрлөө.

1960 онд НVБ-д бvрэн эрхт гишvvнээр элссэнээр Монгол орны тусгаар тогтнол улам баталгаажиж улмаар дэлхийн 150 гаруй оронтой дипломат харилцаатай, дэлхий нийтээр хvлээн зөвшөөрөгдсөн, олон улсын олон байгууллагын гишvvн орон боллоо. Гэвч гадаад дотоод бодлогоо өөрснөө шийддэггvй, Зөвлөлтийн эзэнт гvрний хараат улс байсан юм.

Америкийн нэрт эрдэмтэн Латтимор vvнийг "дагуул улс" гэж тодорхойлсон нь vнэн хэрэгтээ ихээхэн зөөлрvvлсэн нэр байлаа. XX зууны Монголын тvvх бол тусгаар тогтнолын төлөөх тэмцэл драмын тvvх байлаа. Энэхvv урт удаан хугацаагаар vргэлжилж, эцгээс хvvд дамжин гэрээслэгдэж, хvний гурваас дөрвөн vеийг дамжин дамнасан тусгаар тогтнолын төлөөх тэмцэл 1990 оны ардчилсан хувьсгалаар өндөрлөж бvрэн ялалтанд хvрсэн билээ.

1990 оны ардчилсан хувьсгал бол Монголын нийт ард тvмний ялалт юм. Энэ хувьсгалын оролцогч нь Монголын бvх ард тvмэн. Энэ хувьсгалын оройлогч хvч нь Монголын ардчилсан холбоо мөөн. Манжийн эзэн эрхшээлийн vед Монголд онцгой хууль vйлчилж байсан учир хятадуудаас бvрэн тусгаарлагдаж уусан vгvй болох аюулаас ангид байсан юм. Гэхдээ Монголын бодлогыг Монголд биш, цагаан хэрмийн чанад дахь Бээжингээс шийддэг байлаа.

Зөвлөлтийн дагуул орон байхдаа Монгол нь иргэншиж, vйлдвэржиж, хотжиж, соёлжин боловсорсон юм. Гэхдээ Монголын бодлогыг Монголд биш, Уралын чанад дахь Москвагаас шийддэг байлаа. XX зуун монголчуудад их юм өгсөөн. Мөн их юмыг нь ч эргэлт буцалтгvй авч одсон. Гэхдээ бидний олсон хамгийн чухал, хамгийн ариун нандин зvйл бол тусгаар тогтнол. Тусгаар тогтнолын золиосонд соёл, уламжлал, бахархал, олон арван мянган хvний амь насыг тавьж туусан.

Эрх, эрх чөлөө, сvсэг бишрэл, vндэсний бахархал ч vнгэгдсэн. Дагалдаад хvний хvнлэг vзэл, ёс суртахуун vзэл сурталжсан хийрхэлээр солигдсон юм. Vндэсний эрх ашиг хөсөр хаягдан vзэл суртал, дэлхийн хvйтэн дайн, социализм коммунизмын төгс ялалт гэсэн зvйл бvхнээс чухал тавигдаж байв. Гэхдээ энэ бvхэн бvгд чухам л тусгаар тогтнолоо хадгалан vлдэх эрмэлзлэл тэмvvллийн хариу байлаа.

1990 оны ардчилсан хувьсгал монголчуудад эрх чөлөө, иргэний эрх, зах зээлийн харилцаа, vг хэлэх, хэвлэн нийтлэх, эвлэлдэн нэгдэх, сvсэглэн бишрэх хvний наад захын эрх олж ирсэн нь асуудлын зөвхөн нэг тал билээ. Ардчилсан хувьсгал Монгол оронд тусгаар тогтнолыг жинхэнэ утгаар нь олж ирж, хувь заяаг нь монголчуудын өөрсдийнх нь гарт авч ирсэн юм.

Төр улсаа өөрөө мэдэн барих тvvх 300 жилийн завсарлагатайгаар ингэж монголчуудад өөрсдөд нь эргэж ирлээ. Vvний дараа шилжилтийн хvнд хэцvv зовиуртай он жилvvд vргэлжилсээн. Монголчуудын хувьд энэ нь төрийн нэг хэлбэр нөгөөгөөр солигдсон төдий зvйл байгаагvй. Нийгэм, эдийн засаг улс төрийн бvтэц зохион байгуулалтын шилжилт төдийгvй иргэн бvрийн хувьд амьдралын хэв маягийн, ёс суртахууны, vзэл баримтлалын, ертөнцийг vзэх vнэлэмжийн, гэр бvл болон байгаль орчинтой харилцах харилцааны, итгэлvнэмшлийн, хувийн зохион байгуулалтын аугаа шилжилт эхэлсэн юм.

18 жил өнгөрчихөөд байхад энэ шилжилт дуусаагvй л байна. Шилжилтийг дагаад хар аяндаа асар их нийгмийн зөрчил vvссэн юм. Зөвхөн шинэ хуучин, хөгшин залуугийн төдийгvй амьдралыг vзэх vзэл vнэлэмжийн зөрөлдөөн. Ахуй амьдралын өөрчлөлт, шинэ орчингоос болоод олон асуудлууд vvсч тvvнээс улбаалан цоо шинээр олон зөрчилдөөн vvслээ.

Цаашид vе солигдтол vргэлжлэх биз. Гэвч бид энэ шилжилтийг хийх ёстой, дуусгах ёстой, эс тэгвээс улам бvр даяаршин технологижиж буй өнөөгийн ертөнцөд таарч тохирохгvй, тэр л утгаараа тусгаар тогтнол маань хэврэгших юм. Өнгөрсөн жилvvдэд шилжилтийг дагаад нийгмийн олон хурц зөрчилдөөн vvссэн боловч шилжилт хийж буй олон орнуудтай харьцуулахад Монголд тусгаар тогтнолыг тойрсон зөрчил маргаан тэмцэл огт болоогvй.

Монгол улс гадаад харилцааны номлолоо ардчилсан хувьсгалын дөнгөж маргааш өөрчлөн, энэ дэлхийн улс гvрэн бvртэй тэгш харилцаж өөрийн эрх ашгийг юун тvрvvн гаргаж тавихаа тунхагласан. Мөн мөнхийн хөрш Хятад, Оросоос гадна гурав дахь хөршийн бодлого явуулахаа мэдэгдсэн. Цэргийн номлолдоо vндсэн өөрчлөлт оруулж улс орны тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бvрэн бvтэн байдлаа олон улсын хамтын нөхөрлөлийн орнуудын хvрээнд хvн төрлөхтний нийтлэг эрх ашигтай уялдуулан дипломат арга зvй болон харилцаагаар сахин хамгаалах болсноо зарласан.

Vvний дагуу бид эх орноо цөмийн зэвсэггvй бvс болгон зарлаж гол таван гvрнээр хvлээн зөвшөөрvvлсэн. Хvн төрлөхтний аюул гамшиг болсон терроризмын эсрэг хөдөлгөөнд нэгдэн орж энэ vйл хэрэгт зэвсэгт хvчнээрээ оролцох болсон. Энхийг сахиулах vйл хэрэгт оролцон НVБ болон бусад олон улсын байгууллагын хурээнд энхийн манаанд мөр зэрэгцэх болсон. Монгол улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бvрэн бvтэн байдлын төлөөх тэмцэл, тvvний арга барил, бодлого, жанжин шугам, авч буй арга хэмжээг Монголын ард тvмэн нийтээр хvлээн зөвшөөрч, дэмжиж буй нь олон ургалч vзэл хэв хэмжээ болсон өнөөгийн нөхцөлд туйлын том ололт билээ.

"Тусгаар тогтнол чамайг тунхаглан зарлаж байна" хэмээн дөчөөд жилийн өмнө манай нэгэн нэрт яруу найрагч бичээд хэрэгт орон шvлгээ хаалгаж байсан. Монгол хvн болгоны цээжин дотор явдаг энэ мөрийг 1990 оны ардчилсан хувьсгалаар Монголын Ардчилсан холбоо анхлан хорвоо дэлхийгээр нэг, бvхэнд дуулдахуйц хашгиран цуурайтуулсан юм.


Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 17 -р хуудас Нийт хуудасны тоо: 48 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

http://niceblog_tseegii@blogmn.net
http://P_khuvizaya
http://shureeblogmn.net
http://zaya_g
http://munkhdavaa93.gogo.mn
http://samdan_93blogmn.net
http://physic_93
olloo.mn
YouTube

Ангилалууд

Шүлэг
Түүх
Улс төр
Нийгэм
Эдийн засаг
Миний хайртай шавь нар 2009
Чөлөөт цаг
Миний зурагнууд
Бичлэг

Сүүлийн бичлэгүүд

Эссе үнэлэх шалгуур
(гарчиггүй)
(гарчиггүй)
(гарчиггүй)
дуу
martin luter king
Дэлхийн 2-р дайн
Дэлхийн 2-р дайн
Яагаад их хэмжээний мөнгөний илүүдэл гардаг бэ
Сонгодоог эдийн засгийн ухаан
Дотоодын нийт бүтээгдэхүүн
Дэвид Рикардо
Монголын эзэнт гүрэн
Зүүн гарын Монгол
17-18 зууны Монгол орон

Найзууд

physic_93 geography93 Болио93




:-)
 
xaax